YEUNGNAM UNIVERSITY

Yeungnam university college нь 1967 оны 12 сарын 22-ны өдөр анх байгуулагдсан. 1999 оны 4 сарын 29 өдөр шилдэг их сургуулиар 4 жил дарааллан шалгарсан. 2000 оны 4 сарын 14 өдөр Боловсролын Яамны Магистер, Докторын сургалтын үнэлгээний газраас шилдэг Магистер, Докторын сургуулиар шалгарсан. 2008 оны 8 сарын 22-нд Боловсрол шинжлэх ухаан технологийн яамнаас “Шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргадаг” сургуулиар шалгарсан. 2016 онд Их дээд сургуулийн үнэлгээний жагсаалтаар орон нутгийн хувийн сургуулиуд дунд 7 жил дарааллан 1-рт жагсаж байна.

Санал болгож буй мэргэжлүүд

  • Авто машин механик
  • Компьютер мэдээлэл технологи
  • Цахим орчны аюулгүй байдал
  • Хувцас дизайны маркетинг
  • Дизайны сургууль
  • Машин механизмийн инженер
  • эдийн засаг
  • Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн удирдлага
  • Нийгмийн халамж, асаргаа сувилгаа
  • Гоо сайханч
  • Үсчин/ арьс арчилгаа
  • барилгын инженер
  • Мужаан
  • Татвар, нягтлан бодох бүртгэл
  • Аялал жуулчлалын салбар
  • Зочид буудал менежмент
  • Цахилгаан авто машины салбар
  • Электроник, мэдээллийн технологи
  • Гоо сайхны бүтээгдэхүүний технологийн салбар
  • Машин механикийн салбар
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй
  • Спортын шинжлэх ухаан
  • Биологийн шинжлэх ухаан
  • Архитектүр
  • Сэтгэл судлал
  • Урлаг, жүжиглэх урлаг
  • Түүх, философи ба шашин судлал
  • Хэл, уран зохиол, хэл шинжлэл

Давуу тал

  • Төлбөр хямд
  • Дээд сургуульдаа 2 жил суралцаад 5 жил мэргэжлээрээ ажиллах
  • E7/ажиллах виз/ авах боломжтой /E5 гэр бүлээрээ оршин суух визрүү хөрвүүлэх боломжтой
  • 2,000,000 воноос дээш цалинтай ажлын байраар хангах давуу талтай

Төлбөрийн мэдээлэл

  • Хэлний бэлтгэл: 900,000w /1 семистер/
  • Дотуур байр: 1,020,000w / 6 сар/
  • Бакалавр: 3,013,000w-4,500,000w /1 семистер мэргэжлээс хамаарна/
  • Магистер, Доктор: 4,032,000w-5,635,000w

Тэтгэлэг

Топик онооноос хамаарах тэтгэлэг:

  • Топик-2: 30%
  • Топик-3: 50%
  • Топик-4: 60%
  • Топик-5: 70%
  • Топик-6: 80%

2-р улиралаас эхлэн дүнгийн тэтгэлэг олгох:

  • Голч оноо 4,20-4,50 бол төлбөрийн 100% тэтгэлэг олгоно
  • Голч оноо 4,00-4,19 бол төлбөрийн 70% тэтгэлэг олгоно
  • Голч оноо 3,70-3,99 бол төлбөрийн 60% тэтгэлэг олгоно
  • Голч оноо 3,00-3,69 бол төлбөрийн 50% тэтгэлэг олгоно
  • Голч оноо 2,50-2,99 бол төлбөрийн 30% тэтгэлэг олгоно

Байршил: 280 Daehak-ro, Joyeong-dong, Gyeongsan-si, Gyeongsangbuk-do, South Korea +82 53-810-2114