HANYANG UNIVERSITY

1939 онд байгуулагдсан Ханяан их сургууль нь Солонгос улсын инженерийн хөгжилд хувь нэмрээ оруулж, практикт суралцахад чиглэсэн боловсрол, судалгааг явуулж ирсэн. Тус сургууль нь Өмнөд Солонгосын шилдэг их сургуулуудын 5-д эрэмбэлэгддэг ба одоогийн байдлаар Дэлхийд 157-т жагсаж байна. Сөүл хотод байршилтай ба 1979 онд Кёнги аймгийн Ансан хотод өөрсдийн гэсэн “ERICA” (Education Research Industry Cluster at Ansan) хэмээх кампусийг үүсгэн байгуулсан бөгөөд салбарын хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай сургууль юм.

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Хэлний бэлтгэл: 1,400,000w /семестр /
  • Дотуур байр: 815,000w-2,485,000w/6 сар/
  • Бакалавр: 5,972,000w-9,317,000w/Мэргэжлээс хамаарна// 1 семестр /
  • Магистр, Докторын төлбөр: 4,344,000w-6,435,000w Мэргэжлээс хамаарна

ТЭТГЭЛЭГ

  • Бүрдүүлсэн материалаас хамааран 30-100% тэтгэлэг
  • Эхний семестр Топик 5 түвшинд 50%, Топик 6 түвшинд 100% тэтгэлэг
  • TOEFL IBT 90 дээш эсвэл IELTS 6.5 дээш оноотой бол эхний семестр 30% тэтгэлэг
  • Топик 4 түвшнөөс дээш оноотой бол 300,000-1,000,000воны тэтгэлэг
  • Ханян олон улсын боловсролын төвөөс олгож буй 50%, 100% тэтгэлэг

САНАЛ БОЛГОХ МЭРГЭЖЛҮҮД

Инженерийн шинжлэх ухааны сургууль

  • Архитектур
  • Барилга, байгаль орчны инженер
  • Тээвэр логистикийн тэнхим
  • Электроникийн инженер
  • Материал судлал ба химийн инженерчлэл
  • Механик инженер
  • Аж үйлдвэрийн менежмент
  • Биотехнологи ба нано инженерчлэл
  • Роботын инженер

Програм хангамжийн нэгдсэн сургууль

  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Мэдээлэл харилцааны технологи

Шинжлэх ухаан технологийн сургууль

  • Математик мэдээллийн шинжлэх ухаан
  • Хэрэглээний физик
  • Эм зүй ба амьдралын шинжлэх ухаан
  • Нано опто электроник
  • Хими, молекулын инженерчлэл
  • Далай, тэнгисийн шинжлэх ухаан

Олон улсын соёлын сургууль

Солонгос хэл, уран зохиол 

  • Соёлын антропологи
  • Соёл судлал
  • Хятад судлал
  • Япон судлал
  • Англи, Америк хэл, соёл судлал
  • Франц судлал

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн сургууль

  • Зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа
  • Мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээлэл

Эдийн засаг, худалдааны сургууль

  • Эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Актуари

Дизайны сургууль

  • Гоёл чимэглэл, загварын дизайн
  • Аж үйлдвэрлэлийн дизайн
  • Communication design
  • Дүрс бичлэгийн дизайн

Урлаг спортын сургууль

  • Спорт
  • Бүжгийн урлаг
  • Амьд хөгжим