Daewon University College

한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government

СУРГУУЛИЙН ТУХАЙ:

Daewon их сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, чадварлаг боловсон хүчинг бий болгогч залуу их сургууль юм.

Өргөн, тохилог кампус дээр нийт 27 тэнхимээс 2,700 гаруй оюутнууд салбар бүрийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, залуу насны хүсэл эрмэлзлийг дэмжин хөгжүүлсээр байна.      

Манай их сургууль нь боловсролын маш сайн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд оюутнуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бие биеэндээ зааж сургах, боловсролын эрч хүчээр дүүрэн байдаг багш, оюутнууд гэр бүл шиг дотно харилцааг бий болгож, алдартнуудыг урих, хувийн лекц болон их сургуулийн суралцах хугацаанд амжилтанд хүрэхэд зориулсан тэнцвэртэй хувь хүн болж төлөвших боломжийг нээнэ. Нэмж дурдахад онол практикийг уялдуулсан боловсролын томоохон систем болон үйлдвэрлэлтэй уялдуулан практик боловсрол, ажлын чадварыг сайжруулах янз бүрийн хөтөлбөрүүд нь мэргэжлийн оюутнуудын мөрөөдлийг биелүүлэх нь гарцаагүй.

ЗОРИЛТ:

Томоохон их сургууль болохыг зорьж буй манай их сургуулийн төгсөгчидийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр ажил эрхлэлт өндөр түвшинд хүрсэн. Хотын төвд байрладаг хэд хэдэн үйлдвэртэй эрдэм шинжилгээний салбарын гэрээ, мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжил эзэмших нь зөвхөн суралцах хугацаандаа төдийгүй төгссөний дараа, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд нь манай их сургуулийг ажил эрхлэлт өндөр түвшинд хүрэх үндсэн суурь болж байна.

МАНАЙ СУРГУУЛЬ НЬ:

Сургуулийн автобус үйлчилгээ, орчин үеийн дотуур байр, төрөл бүрийн тэтгэлэгийн боломжууд нь манай их сургуулийн бахархал юм. Баяр наадам, спорт, клубын үйл ажиллагаагаараа дамжуулан залуу насныхаа үерхэл нөхөрлөлийн харилцаа бий болгох, технологийн өндөр түвшинд орчин үеийн боловрол эзэмших,  олон үйл ажиллагаанд хамрагдаж сайхан дурсамжийг бий болгох боломжийг бүрдүүлнэ.

ТӨЛБӨР:

  • Хэлний бэлтгэл: 1,000,000w /1 семистер/
  • Коллеж: 2,900,000w-3,049,000w /1 семистер/
  • Дотуур байр: 500,000w-700,000w /1 семистер/

Санал болгож буй мэргэжил:

  • Сувилахуйн тэнхим
  • Физикийн тэнхим
  • Радиологи
  • Онцгой байдлын аврах анги
  • Шүдний эмчилгээ
  • Гоо сайхны анги
  • Эрүүл мэндийн удирдлагын хэлтэс
  • Био анагаахын тэнхим
  • Зочид буудлын хоол болон талх нарийн боовны тэнхим
  • Цахилгаан, электроникийн тэнхим
  • Төмөр замын барилгын хэлтэс
  • Автомашины засвар үйлчилгээ
  • Архитектүрын дотоод засал
  • Human IT судлал
  • Цахилгаан электрон судлал
  • Эрчим хүч судлал
  • Компьютер ашиглалт. тоног төхөөрөмж ашиглалтын инженер
  • Шинэ материал үйлдвэрлэл, аж үйлдвэрийн инженер

ВЭБ САЙТРУУ ЗОЧЛОХ: http://www.daewon.ac.kr/mbs/daewon/