Daejin university

Тэжин их сургууль нь 1992 онд байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа хойш нийгэм соёлын өөрчлөлт, Солонгос болон дэлхийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, инновацийг бий болгосоор байна. Үүний үр дүнд Тэжин Их Сургууль 2005 онд Хятадад Дэжин Их Сургуулийн Хятад дахь кампусыг байгуулснаар дэлхийн хэмжээнд боловсрол олгох боломжтой болсон.

Тэжин их сургууль нь Өмнөд солонгостоо нэр хүндтэй боловсролын байгууллага бөгөөд жил бүр тус улсын шилдэг 60 их сургуулийн эгнээнд багтаж чаддаг. Мөн нэг оюутанд ногдох тэтгэлэгийн хэмжээгээрээ улсдаа дээгүүрт жагсдагаас гадна Солонгос улсдаа нэг хүнд ногдох ашиглалтын дундаж талбай нь хамгийн өндөрт тооцогддог сургууль юм. Ойролцоогоор 1,917,000 метр2 талбайтай оюутны хотхонтой бөгөөд оюутнуудыг тав тухтай сурч боловсрох бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хамгийн том номын сан болон уншлагын танхимтай. Тус их сургууль нь 1500 хүний багтаамжтай дотуур байртай бөгөөд оюутнуудаа тав тухтай, амьдралын идэвхтэй байлгах үүднээс үргэлж шинэчлэлт, сайжруулалт хийсээр ирсэн.

Тэжин их сургууль оюутнуудад төвлөрсөн сургалтын хөтөлбөртэй болсон ба тэрхүү хөтөлбөрт нь олон улсын сурагч солилцоо, гадаадад суралцах хөтөлбөр, залуучуудад зориулсан дадлага хийх хөтөлбөр, гарааны бизнесийг удирдан чиглүүлэх, ойлголт өгөх, лиценз авах, төрөл бүрийн эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд оролцох зэрэг хөтөлбөрүүд багтсан. Энэхүү их сургууль нь оюутнуудаа ирээдүйн хамгийн гэгээлэг, ухаалаг, авъяас чадвартай болгож сургаж, хүмүүжүүлэх, хөгжүүлэхэд бүх хүчин чармайлт анхаарлаа хандуулан ажилладаг. Цаашид Тэжин их сургууль нь оюутнуудын аз жаргалыг баталгаажуулж, үндэстэн, олон нийтийн итгэлийг олж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохын тулд бүх хүчээ дайчлан ажилласаар байна.

СУРГУУЛИЙН ТУХАЙ

  • Байгуулагдсан он: 1992
  • Төрөл: Хувийн их сургууль (4 жил)
  • Зохион байгуулалт: 4 Дээд сургууль (7 коллеж 24 салбар, 9 хэсэг 21 мэргэжил, (19 хүрээлэн) 22 судалгааны хүрээлэн)
  • Их сургууль: Оюутны тоо 10,542, Багш нарын бүрэлдэхүүн 399, ажилтан 207,
  • Дотуур байр 10 барилга 1500 хүний багтаамжтай. Солилцооны гадаад сургуулиуд 9 улсын 30 их сургуультай хамтардаг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД

  • Дэлхийн эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Олон улсын худалдаа, менежмент
  • Олон улсын судалгаа
  • Солонгос хэл, уран зохиол
  • Англи хэл, уран зохиол
  • Түүх соёл
  • Дүрслэх урлаг
  • Дизайн
  • Театр, кино урлаг
  • Шашин судлал
  • Хууль, нийтийн үйлчилгээ өдөр оройн анги
  • Төрийн удирдлага, мэдээлэл
  • Нийгмийн халамж
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
  • Математик, химийн шинжлэх ухаан
  • Сувилахуй
  • Хүнсний шинжлэх ухаан, хоол тэжээл
  • Барилгын инженер
  • Архитектур, инженер
  • Механик инженер
  • Цахилгаан ба электроний инженер

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Хэлний бэлтгэл: 4,800,000w / 1 жил/
  • Дотуур байр: 444,000w-946,000w /1 семистер/
  • Почан хотод амьдрах өртөг: 1,000,000w-1,600,000w /1 сар/
  • Бүртгэлийн хураамж: 70000w-100,000w
  • Бакалаврын төлбөр 2,600,000w эхлэнэ /1 семистер /
  • Магистер, докторт: 2,500,000w эхлэнэ /1 семистер/

Сургуулийн байрлал: 1007 Hoguk-ro, Jajak-dong, Pocheon-si, Gyeonggi-do, Republic of korea