Бидний тухай

Манай төв нь 2016 оноос хойш 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч БНСУ-д 300 гаруй Монгол оюутныг хэлний бэлтгэл Бакалавр, Магистр, Докторын түвшинд элсэн суралцуулж олон Монгол залуусын боловсролд, цаашлаад Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, Монгол, Солонгос орны хооронд боловсролын гүүр болж байгаа хамт олон юм.

SO education center нь КҮҮКМИН(Kookmin university), МЁНЖИ(Myongji university), ЁННАМ(Yeungnam university), ДЭЖИН(Daejin university),КЁНБҮҮКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ (Kyungpook national university), ДУНДОК-н охидын сургууль(Dongduk women’s university), ШИНХАН(Shinhan university),КЭЙМЁН(Keimyung university) зэрэг БНСУ-даа хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад оюутан сургаж ирсэн арвин туршлагтай, нэр хүндтэй их сургуулиудтай албан ёсны гэрээ бүхий төлөөлөгчийн газрын хэмжээнд хамтран ажиллаж байна.

SO education center-н хамтрагч сургуулиуд нь Сөүл болон Тэгү хотод байрладаг. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй, тохилог дотуур байртай, бүх салбарт эрдмийн зэрэг олгодог.

Гадаад улсад дээд боловсрол эзэмшихийн тулд тухайн орны хэлийг сурсан байх шаардлагтай байдаг бөгөөд манай байгууллага нь ахлах ангийн сурагчид болон дээд сургуульд сурч байгаа оюутнууддаа хандаж хичээлийнхээ хажуугаар Солонгос хэл сурч үндсэн сургуулиа төгсөхдөө хэлний оноотой төгсөж 50-100 хувийн тэтгэлгээр магистер, бакалаврын ангид БНСУ-д сурах боломжийг олгосон. “Хүчирхэг ирээдүй” хөтөлбөр.

Мөн анхан шатны Солонгос хэлээ Монголдоо үзээд үлдсэн левелээ Солонгост хэлний бэлтгэлд сурах 1+4, 2+4 буюу “Хүчирхэг зорилго” хөтөлбөр гэсэн хэлний бэлтгэлийн 2 нөхцөлийг санал болгодог.

Эрхэм зорилго

“Хүчирхэг зорилго”-той, “Хүчирхэг ирээдүй”- г бий болгоход хувь нэмрээ оруулах “Хүчирхэг тэмүүлэл” –г бий болгох юм

Хэтийн зорилго

Солонгосын боловсролын салбарт буй шинэчлэл, мэдлэг, туршлагыг Монгол улсад нэвтрүүлч чадварлаг боловсон хүчин бэлтгэх.

Ирээдүй

Солонгост улсад чадварлаг боловсон хүчин бэлтгэх, суралцахад бид гүүр болж ажиллана.

Энэхүү сургуулийн нөхцөл, визний хэлбэрийг тухайн оюутны нас, сургуульд сурч байгаа эсвэл төгссөн байдал, сурах төлөвлөгөө зэрэгт нь үндэслэн оюутан бүрт нэг бүрчлэн зөвлөгөө өгдөг. Сургуулийн материал бүрдүүлэлтээс эхлэн виз хүсэх мөн хүний нутагт очсон хойно нь тулгарч болох хууль, визний асуудал, Солонгос улсын хэв маяг орчинд дасан зохицоход нь БНСУ-д ажиллаж буй менежерээр дамжуулан мөн тухайн сургуулийн сургалтын албатай хамтран дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • Сургуулийн мэдээлэл өгөх
  • Сургууль солилцоо
  • Магистрт суралцах
  • Хэлний бэлтгэлд суралцах
  • Баталгаат орчуулга
  • Сургалтын виз гаргахад мэдээлэл өгөх
БИДНИЙ ХИЙДЭГГҮЙ ЗҮЙЛ
  • Виз гаргадаггүй
  • Ажлын виз гаргадаггүй
  • Аялалын виз гаргадаггүй
  • 2014

    Үүсгэн байгуулагдав.

    Сургалт боловсрол зуучлалын чиглэлээр Сэц Оюу Трэйд ХХК үүсгэн байгуулагдав.

  • 2017

    Сургуулиудтай гэрээ байгуулав.

    Солонгос улсын нэр хүнд бүхий 5дах сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.

  • 2020

    Үл хөдлөх хөрөнгө.

    Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чигэлэлэр үйл ажиллагаагаа өргөжүүлэн нэмэгдүүлэв.

Kookmin University

Myongji University

Yeungnam University

Dongduk Women's University

Shinhan University

Асуулт хариулт

1Солонгост суралцмаар байна.

Солонгост суралцах бол үндсэндээ солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшнээс дээш (инженерийн болон урлаг спортын салбар нь 2-р түвшин) тэнцсэн байх хэрэгтэй. Хаврын улирал нь (3 сарын элсэлт) ихэвчлэн 9 сар~11 сар, намрын улирал нь (9 сарын элсэлт) 5 сар~6 сард бүртгэлийн материал хүлээн авна. Бүрдүүлэх материал болон бүртгүүлэх хугацаа нь сургууль тус бүр өөр өөр байдаг учир суралцах хүсэлтэй сургуулийнхаа цахим хуудаснаас материал хүлээн авах сүүлийн хугацааг урьдчилан харж танилцах хэрэгтэй.

2 Солонгос хэл сурмаар байна.

Солонгост үндсэн сургуульд дэвшин суралцахын өмнө солонгос хэл сурах хэрэгтэй бол их дээд сургуулийн салбар хэлний бэлтгэлд солонгос хэл сурч болно. Хэлний бэлтгэл нь үндсэн болон богино хугацааны сургалт явуулдаг ба үндсэн сургалт нь 10 долоо хоногийн сургалт байдаг бөгөөд ерөнхийдөө хавар, зун, намар, өвлийн улирлаар хичээллэдэг бол богино хугацааны сургалт нь сургуулиасаа хамааран амралтын улирлаар 3 долоо хоногийн сургалт, 6 долоо хоногийн сургалт гэх мэтээр сургууль бүр сургалтын хөтөлбөр нь ялгаатай байдаг. Үндсэн сургалтын хувьд төлбөр нь 1 улирлын 1 сая 500 мянган вон~ 1 сая 800 мянган вон байдаг.