Яг одоо Солонгос улсад трэнд болж буй сэдвүүд

Солонгос улсад яг одоо ямар сэдвүүд, ямар хүмүүс трэнд болж байгаа тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

10. Жүжигчин Гон Ю

“Train To Busan”, “Coffee Prince” зэрэг алдартай кинонуудад гол дүрийг бүтээж нэр алдраа олж авсан тэрээр А зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтанд багтдаг. Хэдийн нэр алдарт гарсан байсан ч, “Squid Game” цувралд туслах дүр бүтээснээр тэр буцаад трэнд сэдэв болж, хүмүүсийн ярианы гол дүр болоод байгаа юм. Зөвхөн 9 -р сард гэхэд л Википедиа хуудаснаа түүний мэдээллийг 316,735 удаа буюу өдөрт дунджаар 10557 удаа үзсэн байна.

9. Жүжигчин Шин Мин А

2001 оноос хойш кино урлагийн салбарт хүч үзэх болсон жүжигчин бүсгүйн хамгийн алдартай дүр гэвэл Есөн Сүүлт Үнэг. Харин 2021 онд шинээр гарсан “Hometown Cha-Cha-Cha!” кинонд гол дүрийг бүтээснээр тэрээр хот трэнд болоод байгаа юм. Википедиа хуудаснаа тавигдсан түүний мэдээллийг 9 -р сард 345,494 удаа буюу өдөрт дунджаар 11,516 хүн үзсэн байна.

8. “Girls Planet 999”

Girls Planet 999 бол Өмнөд Солонгос, Япон, Хятадаас ирсэн нийт 99 оролцогчоос бүрдэх өрсөлдөөнт реалити шоу юм. Тэмцээний зорилго нь эдгээр гурван улсаас 9 гишүүнтэй шинэ охидын хамтлаг байгуулах явдал юм. Реалити шоуны төгсгөлийн ангийг аравдугаар сарын 22-нд хийхээр төлөвлөж байна.

7. Жүжигчин Kim Seon Ho

2009-2016 онд театрт ажиллаж байсан тэрээр 2017 онд анх жүжигчний кареераа эхлүүлсэн байдаг. 2020 онд “Start-Up” цувралд тоглосноор нэр алдар нь өсч, энэ онд “Hometown Cha-Cha-Cha!” кинонд гол дүр бүтээснээр “А” зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтанд багтах болсон билээ. Түүний нэр алдар өдрөөс өдөрт өсч, Солонгосчуудын хайрыг ихээр татаад байгаа юм.

6. “Blackpink” хамтлагийн реппер, дуучин Лиса

“Blackpink” хамтлаг дэлхий нийтийн хот трэнд билээ. Тэгвэл тус хамтлагийн гол реппер, гол бүжигчин, туслах хоолой ЛаЛиса Монабан 9 сард анхны соло уран бүтээлээ цацсан билээ. Энэ нь түүний нэр хүндийг огцом дээш өргөж, ёстой л хүн бүрийн сонирхож, шохоорхох нэгэн болгож хувиргасан. Түүний соло уран бүтээл ч чамгүй амжилт дагуулж, Солонгосчуудын хайрладаг гадаад уран бүтээлч болгосон юм.

5. Жүжигчин Пак Хэ Сү

2017 онд “Prison Playbook” олон ангит кинонд тоглосноор тэр жилийн Сөүлийн шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байсан нэгэн. Харин сүүлд “Squid Game” кинонд гол дүрийг маш чадварлаг бүтээж чадсанаар тэрээр ийнхүү трэнд сэдэвт бичигдэх болоод байна.

4. Жүжигчин И Жүн Жэ

Солонгос улсын урдаа барьдаг шилдэг жүжигчдийн нэг. Тоглосон дүр бүрээ алдаршуулж чаддаг тэрээр энэ удаад “Squid Game”-ээр хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Өмнө бүтээж байсан дүрүүдээс тэс өөр дүрийг маш чадварлаг бүтээж, олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Түүний авьяас чадварыг Солонгос улс тэр даяараа бишэрч байна.

3. “Hometown Cha-Cha-Cha” драма

“Hometown Cha-Cha-Cha” бол яг одоогоор хамгийн алдартай драма болоод байна. Аль хэдийн кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй цувралын нэг болсон бөгөөд арав дахь ангийн үзэгчдийн рейтинг 11.397% -тай (2.9 сая гаруй үзсэн) байна! Солонгост хүн бүр энэ драмаг үзэж, энэхүү драманий тухай ярьж байгаа гэж ойлгож болно.

2. BTS хамтлаг

Солонгос гэлтгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг. Дэлхий нийтээр тэдний тухай цаг ямагт сонирхож, шуугилдаж байна. Сүүлд НҮБ-ийн хуралд улсаа төлөөлөн оролцож, илтгэл тавьж, “Coldplay” хамтлагтай хамтарч дуу гаргаж, тоглолтын товоо ч гаргаад тун ч амжилттай ажиллаж байна. Тэд хэзээ ч “hot trend”-ээс буудаггүй нь тэднийг жинхэнэ домгууд гэж дуудагдахад хүргэдэг аж.

1. “Squid Game” цуврал

Ингээд яг одоо Солонгост хамгийн их шуугиан тарьж буй сэдэв бол “Squid Game” аж. Дэлхий нийтийг алмайруулж буй тус уран бүтээл Солонгос улсын бахархал болоод байгаа юм. Хүн бүр тус киноны талаар, уран бүтээлчид, жүжигчдийн талаар ярьж, бичилцэж байна.