Өнөөдөр та бүхэндээ алдарт Форбес сэтгүүлээс гаргасан 2020 оны Өмнөд Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийг танилцуулж байна.
“BTS” хөвгүүдийн хамтлаг

Форбес сэтгүүлээс гаргасан 2020 оны Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн жагсаалтыг “BTS” хамтлаг тэргүүлжээ. Тэдний хувьд 2020 он олз омог, амжилтаар дүүрэн байлаа. Грэммигийн тайзан дээр үзүүлбэр үзүүлж, Billboard Hot 100 #1 байранд орсон анхны Ази уран бүтээлч болж, дэлхий нийтээр +4 сая цомог борлуулж, хамгийн алдартайд тооцогдох нэвтрүүлэгүүдэд уригдан оролцож, дурдаж дуусамгүй олон амжилтыг гаргасан. Тиймдээ ч тэд өнөөдөр хамгийн алдартай хамтлаг, хамгийн том фендомтой уран бүтээлчид, Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүс гэхчлэн нэрлэгдэж яваа билээ.
*BTS хамтлаг нь энэ онд Солонгос улсын эдийн засагт нийт 4,65 тэрбум доллар оруулсан.
*2020 онд л гэхэд youtube хуудаснаа албан ёсны бичлэгүүд нь 4,9 тэрбум үзэлтийг давсан бөгөөд YOUTUBE дээр хамгийн их үзэлттэй байсан уран бүтээлч юм.
Бейсболын тамирчин Хён-жин Рю

MLB-ийн Торонто Блю Жейс багийн питчер Хён-жин Рю нь энэхүү жагсаалтад олон жил дарааллан бичигдэж байгаа цөөн алдартнуудын нэг билээ. Түүний зогсолтгүй өсч яваа карьер, дэлхий нийтэд ур чадвараа таниулсан он жилүүд Солонгосчуудын хүндэтгэлийг хүлээхэд хүргэсэн.
Eagles багт 7 улирал тоглосны дараа 2013 онд тэрээр MLB-ийн багт элссэнээр тус лигт орсон анхны Солонгос тоглогч болж, улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан билээ.
“Blackpink” охидын хамтлаг

“Blackpink” охидын хамтлаг нь Форбесээс жил бүр гаргадаг нэр хүндийн үзүүлэлтийн топ 10-т анх удаа багтжээ. Эрэгтэй эмэгтэй гээд хүн бүрийн шимтэн сонсох болсон тус охидын хамтлаг нь 2016 онд дебут хийж, шуугиан тарьсан билээ. Өнгөрөгч 10 сард анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж, хамгийн анхны 1 сая цомог борлуулсан охидын хамтлаг хэмээн нэрлэгдэж, олон арван амжилтын эзэн болоод байгаа юм.
Тэдний хүчирхэг хийгээд халуухан дүр төрх, тайзан дээр гал гаргадаг үзүүлбэрүүд, сонсох төдийд эрч хүч амтагдах дуунууд болон хамгийн гол нь үргэлж чанартай байж чаддаг нь өнөөдөр сая сая шүтэн бишрэгчидтэй болоход нөлөөлжээ.
Хөлбөмбөгийн тамирчин Сон Хён Мин

Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн довтлогчдын нэг Сон Хён Мин нь Солонгос хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Зөвхөн Солонгосчууд гэлтгүй Ази хүмүүс ч түүнийг бишэрч, бахархдаг гэхэд хилсдэхгүй. Олон олон амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тэрээр 2020 оны нэр хүндийн жагсаалтад 4-р байранд орж, өнгөрсөн жилийн амжилтаа 5 байраар ахиулсан байна.
Найруулагч Бун Жун У

2020 он бол түүнийх байсан. Эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулж, улсынхаа бахархал болсон учир энэхүү жагсаалтад багтахгүй алдас болох биз ээ. Тэрээр 1969 оны 09-р сарын 14-нд БНСУ-ын Тэгү хотноо мэндэлжээ. Хүүхэд байхаасаа л найруулагч болох мөрөөдөлтэй байсан түүнийг эцэг эх нь шахсаар Yonsei их сургуулийн нийгэм судлалын тэнхимд оруулсан байна. Гэсэн ч оюутан байхаасаа л кино салбарыг сонирхож олон кино сонирхогчдын клубт явж өөрийгөө хөгжүүлсээр иржээ. Дараа нь Солонгосын кино урлагийн академийг дүүргэж 16 гаруй богино хэмжээний кино бүтээж амжсан байна.
Түүнд Оскарын шагналыг авчирсан “Parasite” киноны хувьд нэгэн цагт амьдарч буй Солонгосын хоёр гэр бүлийн амьдралын талаар өгүүлдэг. Нэг гэр бүл нь хонгилын умгар өрөөнд амьдарч байхад нөгөө гэр бүл баян тансаг орд харшид амьдарна. Нийгмийн давхаргыг өөрийн найруулгаар харуулсан Бун Жун У хамгийн анхны Оскарыг Солонгос улсад авчирч, түүхийн шинэхэн хуудсыг бичсэн билээ. Оскарын кино наадмын 6 төрөлд нэр дэвшээд байсан Parasite кино нийтдээ дөрвөн шагналыг өөрийн болгож “Шилдэг кино” хэмээн нэрлэгдэх болсон.