Тоглолт
Уух, дуулах эсвэл зүгээр зугаацах нь хүртэл Солонгосын соёлын нэг хэсэг байсан. Энэ нь солонгосчууд соёл урлагтаа их хайртай байдгийг ойлгоход туслаж магадгүй. Сөүлд олон тоглолтын заал болон талбайнууд байдаг. Тэдгээр нь ихэнхидээ томоохон арга хэмжээ зохион байгуулахад зориулагдсан. Зарим жил бүрийн баяр арга хэмжээнүүдэд дэлхийд танигдсан зураач ба жүжигчид оролцдог бөгөөд бүх тайлбар бичиг гадаадуудад ойлгомжтойгоор бичигддэг. Солонгос жүжигчинтэй үдэшлэгүүдийн хувьд, гадаадын иргэд үзэж байгаа тохиолдолд олон хэл дээрх тайлбар бичигтэй байна.
- Сөүл хотод болох арга хэмжээний онлайн захиалга: www.visitseoul.net (солонгос, англи, япон, хятад) веб сайтаас гадаад иргэд төрөл бүрийн арга хэмжээ, кинонуудын цагийн хуваарийг харж, захиалга хийж, төлбөр хийж болно. Төлбөрөө олон улсын картаар хийх боломжтой.
- Сөүл урлагын төв:www.sac.or.kr ( солонгос, англи, япон, хятад) Утас: 02-580-1300
- Сежон урлагын төв:www.sejongpac.or.kr (солонгос, англи) Утас: 1544-1887
- Солонгосын үндэсний театр: www.ntok.go.kr Утас: 02-2280-1887
Мюзикл

Мюзикл нийтийн талархлыг үргэлжлүүлэн хүлээн авч байгаагийн хирээр Солонгосын мюзикл хурдан хөгжиж байна. Хөгжимт жүжгийн Шарлот театрын үндсэн зорилго нь гадаадын иргэд, Солонгосчуудад өндөр чанартай хөгжмийн тоглолт үзүүлэх ганцхан зорилготойгоор байгуулагдсан.
Үндэсний солонгосын тоглолтууд

Үндэсний Солонгосын тоглолтууд үзэгчидтэй ойр харилцаа үүсгэж амьд шоу үзүүлдэг учраас шилдэг тоглолтыг үзүүлж чаддаг. Түүнээс гадна Барууны тоглолтуудтай харьцуулахад Солонгосын үндэсний мюзикл тоглолтууд нь тайз заслаасаа эхлэн арай өвөрмөц засалттай байдаг.
Үггүй тоглолт
Show.webp)
Гол дүрд тоглодог үндэстний нэрийг өндөр өргөгчид нь хөвгүүд юм. Олон улсын тэмцээнд оролцохдоо нэр хүндээ алдаж байигаа ч тэдний нэр хүнд, сэтгэл хөдөлгөм бүжгийн хөдөлгөөн нь дэлхий даяар дэмжигчидтэй болгосон юм. Хөвгүүдийн оролцсон үггүй тоглолтууд үргэлжлэн үйлдвэрлэгдсээр байх болно. Ялангуяа Солонгос хэл мэдэхгүй ч амархан ойлгож цэнгэж чаддаг учраасс гадаад иргэдэд нэр хүнд ихтэй байдаг.
Кино

Сөүлд хэд хэдэн том ба жижиг кино театрууд байдаг. Ихэнх кино театруудад гадаад киног солонгос хадмал орчуулгатай гаргадаг. Цөөн хэд нь л солонгос киног англи хадмал орчуулгатай гаргадаг. Доор солонгос киног англи орчуулгатай гаргадаг кино театрууд болон сүлжээ кино театруудын Сөүл дэх салбаруудын жагсаалт юм.
- Солонгосын соёлын төв: Хуучин солонгос бөгөөд гадаад кинонуудыг долоо хоног бүр үнэ төлбөргүй үзүүлдэг. Сэдэв ба ямар кино гаргахыг зохион байгуулагчид шийддэг. Шинэ кино үзэх боломжгүй байсан ч сонгодог кино сонирхож соёлыг мэдэх болно. Солонгос соёлын төв метроны 2 дугаар чиглэлийн Юлжиро буудлын 3 дугаар гарцны ойролцоо байрладаг. www.kfcenter.or.kr / Утас: 02-2151-6520
- Сөүл Гётэ сургууль: Намсан Хилтон буудлаас 10 минут явах зайнд Германы соёлын Төв байрладаг. Энэхүү соёлын төвийн номын санд гайхалтай ном ба DVD поркатладаг. Номын сангийн зориулалтын хэсэгт DVD үзэх боломжтой ба номын сангийн цуглуулгаас үзэн зугаацаарай. www.goethe.de/seoul / Утас:02-754-9831-3
- CGV: утас: 1544-1122 / www.cgv.co.kr
- Mega box: утас: 1544-0600 / www.megabox.co.kr
- Lotte Cinema: утас: 1544-8855 / www.lottecinema.co.kr
- Cinus: утас: 1544-0070 / www.cinus.co.kr
Номын сангууд
Сөүл хотын гудамж бүрт номын сан байдаг. Жишээ нь, Солонгосын Үндэсний номын сан, Үндэсний Чуулган номын сан ба Сөүлийн хотын захиргааны номын сан. Олон нийтийн номын сангаас мэдээллийг хурдан олж болох бөгөөд номоо онлайнаар захиалж болно.
Үндэсний урлагийн хичээл

Солонгос урлаг, аж үйлдвэрийн урлаг, солонгос хөгжим ба уламжлалт урлагуудийг гадаадын иргэд суралцах боломжтой. Дээр дурьдсан төрлүүдийг сонирхож байвал хотод явагддаг сургалтуудад хамрагдаарай.
- Самчеонгак сургалтын хөтөлбөр: Самчеонгакд уламжлалт солонгосын урлагийн нэг өдрийн ба урт хугацааны лекцүүд тавигддаг. Сургалтын төлөвлөгөөнд солонгосын классик хөгжим, цай уух ёс заншил ба бусад олон олон урлагийн хичээл багтдаг. Самчеонгакийн цахим хуудасруу орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. www.samcheonggak.co.kr
- Темплестэй: Буддизм сонирхдог хүмүүс солонгосын темплестэйд нэгдэх хэрэгтэй. Нэрэндээ дурдсаны дагуу та энэ газарт нэгээс арав хонож болно. Зөн бясалгал, цайны ёслол, уран бичлэг, уламжлалт дэнлүү хийх зэргийн суралцаж болно. Гадаад иргэдэд солонгосын шашин соёлын илүү гүнзгийрүүлж мэдэх, ойлгох боломж юм. (Үйлчилгээг япон, хятад, англи, франц хэлээр хүргэдэг.)
Сөүлийн их наадам

Сөүл бол жилийн турш баяр наадам үргэлжилж байдаг газар. Сөүл хотноо болдог баяр наадмын жагсаалт доор бичигдсэн байна.
Ханган Юидо хаврын цэцгийн баяр:

Энэ баяр хавар болсоны билэг тэмдэг ба энэ үед эв найрамдлын уур амьсгалыг оруулахуйц их цэцэгсээр тавьдаг. Сөүлийн Юисео-ро, Юидодон, Юидюнпо-гү газаруудийн талбай дээр. www.ydp.go.kr
Сөүл Залаа Фестивал:
Сөүл Залаа фестивал нь бие даасан урлагийн фестивал юм. Хаяг: 564-35, Yeonnam-dong, Mapo-gu, Seoul, Хонгдае их сургуулийн талбай дээр. www.seoulfringefestival.net
Сөүлийн Вов номын фестивал:
Энэ олон ном танилцуулж олон төрлийн үндэсний үйл ажиллагааг сонирхож оролцож болох фестивал юм. 411-19, Seogyo-dong, Mapo-gu, Seoul. www.wowbookfest.org
Гандон эртний соёлын фестивал:

Эртний хүмүүсийн өдөр тутмын аж ахуйг мэдрэх боломжтой соёлын арга хэмжээ юм. Сөүлийн түүхийн өмнөх суурьшлын газрууд, Амса хороо, Гандон дүүрэг http://culture.gangdong.go.kr
Сөүл дэх бөмбөрийн фестивал:

Энэ бөмбөрийн фестивалийн үзүүлбэр үзэгчдийн зүрхэнд хоногшино. Сөүл ой дах тусгай тайз, Jayang3(sam)-dong, Gwangjin-gu, Seoul www.seouldrum.go.kr
Сөүлийн Дэлхийн Салютийн фестивал:

Сөүлийн Дэлхийн Салютийн фестивалиар Ханган паркийн шөнийн тэнгэр олон янзын өнгөөр гэрэлтэх болно. 43, Yeuido-dong, Yeongdeongpo-gu, Seoul (Ханган паркын юидо гудамж. www.bulnori.com
Намсангол Ханок тосгоны фестивал:

Энэхүү фестивал нь олон янзын уламжлалт ардын өдөрлөгүүдийн нэг бөгөөд жил бүрийн билгийн тооллын 5 сарын 5 болдог. 84-1, Pil-dong2(i)-ga, Jung-gu, Seoul http://hanokmaeul.seoul.go.kr
Хай Сөүл фестивал:

Хай Сөүл фестивал нь Сөүлийн удирдах газар зохион байгуулдаг улиралын чанартай фестивал юм. Сөүлийн гол фестивал бөгөөд Сөүлийнхэн ба гадаадын иргэдийн хамтдаа тэмдэглэдэг сонирхолтой арга хэмжээний нэг юм. Сөүл тэр чигтээ буюу Ханган парк (Юи, Банпо, Түксеом, Нанжи) ба Гванхвамүн плаза. www.hiseoulfest.org
Сөүлийн дэнлүүний фестивал:

Жил бүр өөр өөр сэдэвтэйгээр Чеонгючеоний ойролцоо зохион байгуулагддаг. Олон янзын дэнлүүний төрлүүдийг харан баясаарай. http://bldg.naver.com/seoullantern/ Бончук 45, Gyeonji-dong, Jongno-gu, Seoul www.llf.or.kr