Солонгос хэлний сонсгол, дуудлага сайжруулахад туслах хөгжилтэй реалити шоунууд

Ямарваа нэгэн хэлийг сурахын тулд тухайн хэлээр тэр чигтээ амьсгалах хэрэгтэй болдог. Зүгээр нэг хичээл үзээд, үг цээжлээд хэлийг бүрэн төгс эзэмшиж чадахгүй. Харин хэлийг төгс сурахын тулд тухайн хэл дээр кино үзэж, ярилцлага сонсож, реалити шоунуудыг ч мөн алгасахгүй үзэх хэрэгтэй. Энэ л таныг тус хэлийг сурах тэр бүү хэл тус хэлээр сэтгэхэд туслана. Иймд Солонгос хэл сурахыг хүсч бас хичээж байгаа суралцагч нартаа зориулан, заавал үзэх ёстой 5 реалити шоуг танилцуулж байна. Эдгээр нь таныг инээлгэж, хөгжөөхөөс гадна хэлний чадварыг давхар сайжруулна. Хөгжилдөнгөө хэлээ сураарай.

“Running man”

“Running Man” бол Солонгос улсад хамгийн алдартай реалити шоу юм. Өрсөлдөөнт тоглоом, оролцогч хоорондын наргиа, хөгжилтэй харилцаа таныг тэдэнд дурлуулах болно. Мөн долоо хоног бүр алдартнуудыг шоундаа оролцуулж, хамтдаа тэмцээн зохиож хөгжилддөг. Та цаг зав гарган, шоуг эхний ангиас нь авахуулан үзээрэй. Ямар ч драма, киноноос илүү таныг донтуулж орхино гэдэгт итгэлтэй байна.

The Return of Superman

Алдартан аавууд хүүхдүүдээ асарч, тэдэнтэй цагаа өнгөрүүлж байгааг харуулдаг нэвтрүүлэг. Ээжүүд нь түр завсарлага авч, амрахаар явах бөгөөд алдартан аав хүүхдүүдээ харж үлдэнэ. Долоо хоног бүр та өөр өөр гэр бүл, тэдний амьдралын хэв маягийн талаар үзэх болно. Хөгжилтэй инээдтэй хийгээд сэтгэл хөдөлгөм үйл явдлууд ч гарна. Тус шоуг үзэж, хэлээ сурахаас гадна Солонгос улсын соёл, өдөр тутмын амьдралын хэв маягийн талаар олон зүйлсийг сурч авах юм.

“2 Days, 1 Night”

Өдөр болон оройн хоолоо олж идэхийн тулд “2 Days, 1 Night” оролцогчид Солонгосын соёлын талаар асуултанд хариулж, өрсөлдөнө. 2 өдөр, 1 шөнийн аялалд гарсан оролцогчид төрөл бүрийн даалгавар биелүүлж, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү шоу нь таны Солонгос хэлний сонсгол дуудлагыг сайжруулахад том тус хүргэхийн сацуу тус улсын том соёлоос суралцахад дөхөм болно.

“Boss in The Mirror”

Солонгост амьдрах хүсэлтэй, тус улсын сонирхдог хүмүүс энэ шоуг заавал үзэх хэрэгтэй. Тус шоунд Солонгос улсын салбар салбарын Боссууд оролцдог. Тэд өөрсдийн амьдрал, ажил, ажилчдаа хэрхэн бүтээлч болгодог гэх зэргээ хуваалцдаг байна. Энэхүү шоунд Esteem Entertainment -ийн гүйцэтгэх захирал, Mamamoo хамтлагийн ахлагч Сулла, “Changwon LG Sakers” дасгалжуулагч гэхчлэн олон төрлийн боссууд оролцдог. Мөн та үүнийг үзсэнээр өөр өөр ажлын байрны талаар маш их зүйлийг сурч мэдэж авна.

Master in The House

Үндсэндээ шоуны дөрвөн хөтлөгч Мастер гэгддэг янз бүрийн салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдтэй хамт хоёр өдөр, нэг шөнийг өнгөрөөдөг бөгөөд мэдлэг, мэргэн ухаан олж авахын тулд тэдний амьдралтай танилцдаг. Мастер нь жүжигчин, хошин шогч, тамирчин, хөгжимчин, тогооч, дасгалжуулагч, түүхийн багш гээд хэн ч байж болно. Харин хөтлөгчид Мастерийг дагаж, түүнээс суралцана гэсэн үг. Харин энэхүү шоу танд олон төрлийн мэдлэг олгох нь гарцаагүй. Нэг л мэдэхэд дараагийн дугаарт ямар салбарын хүн оролцох юм бол гэсэн хүлээлттэй сууж байх болно.