СОЛОНГОС ХЭЛИЙГ СУРАХ 10 ШАЛТГААН

Та удахгүй солонгос хэл сурахаар төлөвлөж байгаа, аль хэдийн сурч байгаа эсвэл ямар нэгэн inspiration олж чадахгүй байгаа эсэхээс үл хамааран энэ нийтлэл танд туслах болно
Хүсэл эрмэлзэл бол аливаа хэлийг амжилттай эзэмших гол түлхүүр юм. Энэ нь “Яагаад”-аа олох гэсэн үг юм. Зөвхөн хэл гэлтгүй бүхийл зүйлийг хүн насан туршдаа суралцаж байдаг учир бүгдээрээ аливаа зүйлийг эхлэхдээ энгийн хэр нь тодорхой зорилго тавьцгаая.

Солонгос гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
–     K-pop, Samsung, Tteokbokki, Mukbang, Бидний хайртай айдолууд, K-drama гээд л….
Тэгвэл бид танд солонгос хэлийг сурах шалтгаануудыг хүргэж байна.

1. Солонгосоор ярьдаг 80 сая хүн, магадгүй түүнээс ч олон

Ethnologue 2020-ийн мэдээлснээр ойролцоогоор 80 сая хүний төрөлх хэл нь солонгос хэл байдаг энэ нь дэлхийд 22-т бичигддэг.

Энэ тоонд Өмнөд Солонгост 48 сая, Хойд Солонгост 24 сая хүн багтаж байна. Нэмж дурдахад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Хятад, АНУ, Япон болон дэлхийн бусад хэсэгт тархсан 8.3 сая орчим солонгос хүн байдаг.

Бид тэдний өсөн нэмэгдэж буй эдийн засаг, соёлын тархалт, дэлхий даяар солонгос хэл сурч буй хүмүүсийн тоо, Өмнөд Солонгосчууд технологийн хувьд хэр өндөр хөгжсөн эсэх болон түүнээс үл хамааран солонгос хэл дэлхий нийтэд хамаарал, байр суурь өндөртэй билээ.

2.Өмнөд Солонгос улс бол дэлхийд нэлээн байр суурьтай улс юм.

Тухайн улсын хэлний хэрэглэгдэх байдал, нэр хүнд ,олон улсын тавцан дахь амжилт зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тийм ч учраас Япон, Герман зэрэг хэлнүүд өргөн тархаагүй ч дэлхийд маш өндөр байр суурь эзэлдэг. Солонгос хэлний хувьд ч адил.

Өмнөд Солонгосын эдийн засаг тогтвортой, хурдацтай хөгжиж байна. 2022 оны байдлаар тус улс дэлхийн шилдэг 15 эдийн засагтай, зургаа дахь том экспортлогч орны тоонд орж байна. АНУ, Хятад, Японд зургаан сая орчим солонгос хэлтэй хүн амьдардаг. Мөн энэ гурав нь Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн түншүүд юм.

3. Солонгос хэл нь ажил мэргэжлийн олон боломжуудыг бий болгодог

Манай орны хувьд солонгосын соёл нэлээдгүй танил төдийгүй БНСУ-тай холбоотой олон байгууллагууд манай оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ч ажлын зарууд, ажлын саналууд гээд солонгос хэл мэддэг байх нь ажилд ороход олон давуу тал боломжуудыг бий болгодог.

БНСУ нь 2022 оны байдлаар 1.65 их наяд ам.долларын нэрлэсэн ДНБ-ээр дэлхийн хамгийн баян чинээлэг эдийн засагтай улс орны 12-т бичигдэж байна.

4. Солонгосын компаниудад ажиллаж болно.

Samsung, LG, Hyundai зэрэг дэлхийд алдартай компаниудын талаар сонсоогүй хүн байхгүй бизээ.

Таны ажил мэргэжил өсөж хөгжих сонирхол, ажиллахыг хүсдэг корпораци тань солонгост байдаг бол та түүнд ажиллах боломжтой учир түүн рүү санаа зоволтгүйгээр тэмүүлэх хэрэгтэй. Тиймээс мэдээж солонгос хэлийг суралцахыг зөвлөж байна.

5. Солонгос хэл нь Япон, Хятад хэлийг суралцахад танд туслах болно.

Хэл шинжлэлийн хувьд солонгос, хятад, япон хэл нь өөр өөр хэлний бүлэгт хамаардаг. Гэсэн хэдий ч олон мянган жилийн турш газарзүй, нийгэм, хэл шинжлэл, түүхийн хувьд ойр байсан тул Зүүн Азийн эдгээр гурван хэлний хооронд зарим холбоо байдаг.

Солонгос хэлтэй хүмүүст япон, хятад хэл сурах нь илүү хялбар байдаг гэж ойлгож болно.

6. K-entertainment

Солонгос эдийн засагтай адил солонгосын К поп , К энтертаймант ч хурдацтай хөгжиж, дэлхий нийтэд танигдаж байна. Сүүлийн үеийн драма болон телевизийн шоу нэвтрүүлгүүд Netflix-тэй хамтрах болсон мөн Hollywood-ийн том том кино наадмуудад шагнал хүртэж байгаа гэх мэтээр солонгосын энтертаймент салбар солонгос хэл, соёлыг дэлхийд маш хүчтэйгээр таниулж байгаа билээ.

7. Konglish

Даяаршил, англи хэлний соёлын нөлөөгөөр олон солонгосчууд англи хэл сурахыг хичээж байна. Гэсэн хэдий ч ихэнх шинэ үеийн хүмүүс харилцаа холбоо тогтооход шаардлагатай наад зах нь анхан шатны англи хэлээр ярьж чаддаг.

Солонгос болон англи хэлний ялгаа асар их боловч солонгос хэлэнд олон англи үг орсон байдаг. Тиймээс хоёр хэлний холимгийг “Konglish” гэж хэлэх нэршил гарч ирээд байгаа билээ.

Энгийн жишээ бол солонгос хэлний 리모콘 (“rimokeon”) англи хэлээр “алсын зайнаас” гэсэн үг юм. Өөр нэг жишээ бол 노트 (“noteu”) нь дэвтрийн утгатай англи хэлний богино хэлбэр юм. Konglish нь солонгос  хэл сурч эхлэхэд тус болж чадна.

8. Солонгосруу аялах

Өмнөд Солонгос бол баялаг түүхтэй, үзэсгэлэнтэй газар нутаг, олон уламжлал, зан заншилтай үндэстэн юм. Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгос бол “хамгийн найрсаг” орнуудын нэг билээ. Солонгос нь дэлхийн хэмжээнд хамгийн хүндэтгэлтэй соёлтой улс  гэдгээрээ алдартай.

Үзэсгэлэнт байгаль, алдартай тосгонууд, эртний сүм хийдүүд, том том цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд орчин үеийн Сөүл, Пусан дахь нарлаг наран шарлагын газрууд, Чежү-догийн гайхалтай уулс, Кёнбокгун ордны түүхийн музей зэрэг аялал жуулчлалын газрууд гээд жагсаалт бараг төгсгөлгүй юм!

Солонгос хэл нь Солонгосоор аялах  аяллыг тань  хялбар болгож илүү олон зүйлсийг үзэж танихад тань тус болно. Тийм ч учраас хэрэв та Өмнөд Солонгос руу аялахаар төлөвлөж байгаа бол аялахад ашиглагдах солонгос үг, өгүүлбэрийн жагсаалтыг сурахаас эхлээрэй.

9. Солонгост суралцах

Солонгос хэл сурснаар  олон төрлийн хөтөлбөр, салбараараа алдартай  мөн боломжийн үнээр Өмнөд Солонгосын олон их дээд сургуулиудад суралцах үүд хаалга нээгдэх билээ.

2017 онд Өмнөд Солонгост 120,000 гаруй гадаад оюутан суралцаж байсан бол 2018 онд энэ тоо 19%-ийн рекорд өсөлттэй байсан буюу бараг 140 мянга, 2019 онд 160 мянга болж өссөн байна. Эдгээр тоо нь хүмүүс Солонгос руу суралцахаар зорих нь нэмэгдэж байгааг илтгэж байгаа болов уу. Ковидын сүүлийн жилүүдэд ч гэсэн энэ тоо унахгүйгээр тогтвортойгоор байсан. Жишээлбэл 2020, 2021 онуудад 154 мянга гаруй оюутнууд элсэж суралцсан тоон судалгаа байна.

10. Солонгосын соёл бол үнэхээр онцгой билээ.

Аливаа улс үндэстний хэл, соёл нь хоорондоо салшгүй холбоотой байдаг. Хүн шинэ хэлийг соёлын талыг нь ойлгохгүйгээр сурч чадахгүй.

Өмнөд Солонгос бол орчин үеийн орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч эртний ардын аман зохиол, амьдралын хэв маяг, дадал зуршил, ёс заншил, олон давхаргат олон зуун жилийн турш хөгжиж ирсэн гүн гүнзгий уламжлалтай юм.

Өнөөгийн K-pop, K-drama TV show зэргээр дамжуулан солонгосын соёл дэлхий нийтэд ихээхэн танигдаж байгаа нь дуртай хамтлагийнхаа бичлэг, дуртай киногоо үзэнгээ л солонгос соёлтой танилцаж, тухайн соёлын үг хэллэг, утга зүйгээс суралцаж байдаг. Тиймээс солонгос соёл нь солонгос хэлийг суралцах бас нэгэн шалтгаанаар зогсохгүй солонгос хэлийг сурах хамгийн чухал үр дүнтэй аргуудын нэг нь юм.

#Таны харж байгаагаар Солонгос хэл сурахад цаг заваа зориулах хэд хэдэн шалтгаан бий.

Магадгүй энэ нь дуртай K-pop хамтлагийнхаа дууг сонсох, тэдний хөгжилтэй бичлэг, влогуудыг үзэхийн тулд  эсвэл солонгос руу ажиллах, суралцах гэх мэт том ч зорилготой байж болно. Гагцхүү суралцаж эхлэх нь чухал билээ.

Мэдээжийн хэрэг, солонгос хэл тийм ч амар биш, гэхдээ үүнийг хялбарчлах арга замууд байдаг. Таны солонгос хэл сурах шалтгаан юу ч байж болно. Энэ хэл нь таны хичээл зүтгэлийг үнэлж, сэтгэл хөдөлгөм олон хаалгыг нээх боломж бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Манай хамт олон таныг солонгос хэл суралцах болон солонгос улс руу явж боловсрол эзэмшихэд тань туслах учир манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Сүмбэр тауэр оффис, 17-давхарт байрлаж байна. (Хан-Уул тауэр оффисийн зүүн талд байрлах).

Холбогдох утас: 7771-2121, 89118917

Facebook: https://www.facebook.com/SOeducationcenter