Солонгос хэлийг анхан шатнаас эхэлж сурахад туслах шилдэг 5 аппликейшн

Ямар ч хэлийг бие даан сурах боломжтой болсон. Сүүлийн үед дэлхий нийтийн хамгийн ихээр сонирхож, шамдан суралцаж байгаа хэлээр Солонгос хэл тодроод байгаа билээ. Тэгвэл тус хэлийг сурахад туслах хамгийн шилдэг 5 аппликейшнийг танилцуулж байна. Та эдгээр аппликейшнийг утсандаа суулгаад Солонгос хэлийг богино хугацаанд сураарай.

“Talk to me in Korean”

Анхан шатны түвшинээс авахуулаад ахисан шатны суралцагч нарт ч тохирох хичээлүүдийг багтаасан аппликейшн юм. Тус аппликейшний гаргасан олон цуврал номнууд ч байдаг. Олон төрлийн аудио, видео хичээлүүд байх бөгөөд суралцагчдын сонирхлыг татаж, хэл сургадаг гэдгээрээ давуу талтай юм.

Memrise

Сонирхолтой байдлаар үг цээжлэхэд туслах аппликейшн юм. Тус аппликейшнийг Солонгос хэл сурч эхэлж байгаа хүн бүрт санал болгодог. Татаж аваад эхнээс нь хичээллээд үзээрэй.

“Duolingo”

Солонгос хэл сурах хөгжилтэй бас сонирхолтой гэж санагдуулах аппликейшн бол яах аргагүй “Duolingo” юм. Анхнаас нь маш амар хялбар аргаар Солонгос хэлийг танд зааж өгнө. Үгсээ цээжилсэн эсэхийг шалгаж, өгүүлбэрийн бүтцийг зааж өгөхийн зэрэгцээ дуудлага яриаг ч давхар сайжруулна.

“HelloTalk”

Солонгос хүмүүс өөрсдөө ч бас энэхүү аппликейшнийг утсандаа суулгаад хэлний мэдлэгээ сайжруулдаг. Мөн тус аппликейшн нь дуудлага, сонсголыг хурдан сайжруулдаг төдийгүй Солонгос улсын соёлтой танилцах бас нэгэн боломжийг олгодог байна.

LingoDeer

Уншлага, сонсгол, яриа, тэр бүү хэл үг цээжлэх гээд бүхнийг нэг дор багтаасан. Нэмээд үнэхээр хөөрхөн бас сонирхолтой аргаар хүмүүст Солонгос хэлийг зааж өгдөг. Хүмүүс ном бариад хэл сурахаараа залхуурч, залхаж удалгүй орхичихдог. Харин тус аппликейшн дээрээс хэл сурахад маш сонирхолтой бөгөөд өөрийн ч мэдэлгүй хэдэн цагаар суучихсан байдаг. Тэгж хүмүүсийг өөртөө уяж чаддаг тул яах аргагүй шилдэг хэл сурах аппликейшн гэж нэрлэгддэг аж.