Солонгосын хамгийн чинээлэг 10 алдартан

Солонгос улсын засгийн газраас К-драма болон К-попын салбарыг сайтар дэмжиж, үүгээр дамжуулан дэлхий нийтэд соёлоо сурталчлахыг чухалчилдаг. Тиймдээ ч дуучин, жүжигчид орлого сайн олж, багагүй хөрөнгө мөнгийг хурааж чадсан байдаг. Ингээд хамтдаа Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг алдартнуудтай танилцъя.

Ким Су Хён – 110 сая доллар

Солонгосын урдаа барьдаг эрэгтэй жүжигчдийн нэг. Олон арван кинонд гайхалтай дүр бүтээж, өөрийн авьяас чадвараа үнэлүүлж, өдгөө хамгийн өндөр өртгөөр кинонд тоглодог болсон.

Ким Жае Жун – 88 сая доллар

Тэрээр алдартай дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч төдийгүй MOLDIR хэмээх загварын компанитай.

PSY – 64 сая доллар

К-попыг олон улсад суртчилан таниулсан гэдгээрээ алдартай дуучин PSY нь “P Nation” гэх компанитай.

G Dragon – 53 сая доллар

Алдарт “BigBang” хамтлагийн ахлагч Квон Жи Ён нь дуучин, ая зохиогч, реппер, дуу бичлэгийн продюсер, бизнес эрхлэгч, модел гэх зэрэг олон цолтой.

И Ён Э – 52 сая доллар

Та бидний сайн мэдэхээр Жангумын дүрийн бүтээсэн жүжигчин бүсгүй маань олон кинонд дүр бүтээж, суртчилгаанд тоглож, сэтгүүлд зургаа авахуулж, брэндийн нүүр царай болж энэ их хөрөнгийг хураажээ.

Rain – 49 сая доллар

Дуучин, ая зохиогч, жүжигчин, хөгжмийн продюсер Rain нь карьертаа долоон цомог, 28 сингл гаргасан байдаг төдийгүй дэлхийг тойрсон аялан тоглолтыг цөөнгүй удаа хийж байсан.

Чүэ Шивон – 44 сая доллар

“Super Junior” хамтлагийн гишүүн тэрээр дуулахаас гадна кинонд дүр бүтээж, алдар нэрээ улам бүр цуурайтуулж яваа билээ.

Сун Хэгё – 31 сая доллар

Солонгосын кино урлагийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Олон жилийн турш нэр хүндээ, карьераа амжилттай авч яваа цөөн жүжигчдийн нэг.

И Хюри – 30 сая доллар

1998 онд “Fin.K.L” хамтлагийн гишүүнээр дебют хийж байсан түүний карьер өнөөдөр ч амжилттай явж байна.

Гү Хен Жон – 30 сая доллар

Элсэн цаг кинонд гол дүрийг бүтээж бидний эчнээ танил болсон жүжигчин бүсгүй нь анх 1989 онд Солонгосын дэд мисс болж, олны харцанд өртөж байжээ.