Солонгосыг дэлхийн бусад улсаас өвөрмөц болгодог сонирхолтой зүйлс

Сүүлийн үед дэлхий нийтээр Өмнөд Солонгос улсыг сонирхож байна. Тус улсад жуулчдад сонирхуулах, гадны хүмүүст үзүүлэх, гайхшруулах зүйлс бишгүй олон. Тэдгээр зүйлсээс цөөн хэдийг онцолж, та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ. Солонгос улс кпоп, squid game, кимчигээс гадна гайхалтай зүйлс олонтой шүү.

Бороотой Бусаны өнгө төрх

Сургууль дээрээ унтаж буй ангийн хүүхдээ хөнгөн шоглосон нь. Сурагчид ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг тул бүгд л өөр өөрсдийн дэрээ авчирдаг.

Энгийн нэг сургуулийн өдрийн хоол

Дэдонг уулан дээрх диваажинд хүрэх шат

Инчон дахь зочид буудлын өрөөний цонхоор харагдах үзэмж

Солонгосын хамгийн эртний гүүр

Өмнөд Солонгосын шинэ жил

Чунгбук дахь интоорын цэцэг

Солонгосчууд хүмүүсийг суудлын бүсээ зүүж байхыг ямагт сануулж, төрөл бүрийн сонирхолтой арга ашигладаг.

Солонгосын өсвөр насныхан бие биедээ хайраа илчлэхийн тулд үүнийг ашигладаг.

Хүмүүсийн дурлан иддэг түргэн хоол. Солонгосчууд гудамжны хоолоороо тун ч алдартай. Бага мөнгөөр хамгийн амттай хоолыг энд идэж болно.

Сөүл хотын баруун захад ганцаараа очиж хооллох кафе байдаг.

Өхөөрдөм хоньнууд бэлчих өвөрмөц кафе, хоолны газрууд олон байдаг. Зөвхөн хонь гэлтгүй төрөл бүрийн амьтад ч бий.

Солонгосчууд бонус өгөхдөө тун сайн. Пицца захиалахад бонус болгож утсан тахиа өгсөн.

Солонгост хурим ердөө 1 цаг л үргэлжилдэг. Цэгцтэй, цэвэрхэн хурим.

Инчон бол хөөрхөн роботтой, үзэсгэлэнтэй орчинг бүрдүүлсэн, нэмээд асар том хэмжээтэй, орчин үеийн нисэх онгоцны буудал юм.

Бичиг баримттай холбоотой хуудас бөглөх зэрэг газрууд, банкинд хараа муутай хүмүүст зориулж хэд хэдэн харааны шил тавьсан байдаг.