Солонгос улс аялал жуулчлалын салбартаа маш их анхаарал хандуулж, дэлхий нийтийн анхаарлыг татахыг ямагт хичээдэг. Тэд үргэлж бусдаас өвөрмөц байхыг хичээж, маш сонирхолтой бас үзэсгэлэнтэй бүтээн байгуулалт хийж, жуулчдыг татахаас гадна ард иргэдээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаардаг билээ. Энэ удаад Солонгосчуудын бүтээсэн нэгэн гайхалтай гүүрийг танилцуулж байна. Тус гүүрийн нэрийг Далай дээгүүр алхах гүүр хэмээн нэрлэдэг аж.

Байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд хүмүүс ихээр сонирхон зочлох болжээ. Тус гүүр нь Хойд Кёнсан мужийн Поханг хотод байрладаг бөгөөд Сөүл хотоос 350 км зайтай, ойролцоогоор 4 цаг явна.

Үлгэрийн мэт үзэгдэх дуу алдам байгаль, нүд баясгах далайн түрлэг нэгдэн нийлээд тайтгарал, тайван амьсгал бэлэглэнэ. Мөн наран жаргах үед зураг авахуулахад маш гоё гардаг болохыг инстаграм одууд хэдийн онцлоод эхэлжээ.

Сайхан аялаад, гоё зурагтай болоод ирэх бүрэн боломжтой аж.

Нэг сонирхолтой зүйл нь тус гүүр дээрээсээ зангуу хэлбэртэй харагддаг байна.

