Солонгост хамгийн их ашиглагддаг 13 апп

Техник технологи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэ цаг үед аливаа улс орны соёл, нийгмийн байдлыг тодорхойлох хүчин зүйлсийн нэг нь тухайн оронд хэрэглэгдэж буй аппликейшн, платформууд, олон нийтийн сүлжээ болоод байгаа билээ. Тиймээс  бид солонгос улсад амьдарч суралцахад хамгийн их ашиглагддаг 13 аппликейшнийг та бүхэнд танилцуулж байна.

1.Shuttle App

Shuttle App нь солонгос улсад хоол хүргэлтийн үйлчилгээнүүд дундаас хамгийн алдартай  платформд тооцогддог. Хоолны зэс болон рестораны танилцуулга, мэдээлэл гэх мэт зүйлс нь англи хэл дээр байдгаас гадна аппликейшнээрээ дамжуулан олон улсын картаар төлбөр тооцоогоо хийж болдгоороо нэр хүндтэй юм.

2.Yogiyo App

Yogiyo  платформ нь мөн л хоол хүргэлтийн аппликейшн бөгөөд хэрэглэхэд хялбар, олон төрлийн ресторан, кафены сонголт байдгаараа нилээн алдартай. Yogiyo-гийн зарим сул тал нь зөвхөн солонгос хэл дээр мэдээллүүд байдаг бөгөөд олон улсын картаар төлбөрөө төлөх боломжгүй байдаг нь аяллаар болон богино хугацаанд зочилсон хүмүүст ашиглахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ хүргэлтээ хүлээн авахдаа бэлэн мөнгө эсвэл картаар төлбөрөө төлдөг нь зарим талаараа амар хялбар юм.

3.Naver Map App

Naver Map нь танд солонгос дотор хүссэн газар луугаа, төөрөлгүйгээр очиход туслах зорилготой билээ. Мөн тухайн газартаа хүрэхдээ нийтийн тээврээр, дугуйгаар эсвэл алхаад явбал хэр удаан хугацаанд явах  вэ? гэх мэтээр таны зорчих хэлбэрээс хамааран тухайн газарт аль замаар, хэдэн минут явах мэдээлэл гарч ирэх ба автобус, метроны маршрут зогсоол руу хэрхэн алхахыг харуулдаг.

4. Naver App

Naver нь солонгост ашиглагдах хайлтын маш том платформ юм. Өөрөөр хэлбэл google шиг солонгосын нэгдсэн хайлтын систем гэж тодорхойлж болно.

5. Naver Dictionary App

Гадаад улсад очоод удаагүй, тухайн орны хэл соёлд хараахан нэвтрээгүй хүмүүсийн хувьд толь бичиг, орчуулгын программ ашиглах нь маш их тустай байдаг. Энэ аппликейшн нь таныг мэдэхгүй үг өгүүлбэр, залуусын дунд тренд болж буй хэллэг, хэв маяг эсвэл  ‘JMT’ гэх мэт үгсийн товчлолыг харуулдгаараа ашиглахад тохиромжтой аппликейшн юм.

6. KakaoMap App

KakaoMap нь Naver Map-тай адил үйлчилгээтэй юм. Хэрэв та Naver газрын зураг дээр газраа олж чадахгүй бол KakaoMap-аас хайгаараа.

7. KakaoTaxi App

Такси хэрэг болсон үед мэдээж KakaoTaxi ашиглавал хамгийн тохиромжтой бөгөөд хялбар, найдвартай байх болно. Аппликейшнийг ашиглаад дуудлага хийхгүйгээр ч таксигаа дуудах боломжтой.

8. KakaoMetro App

Метро бол Солонгос улсын хамгийн өргөн хэрэглэгддэг нийтийн тээвэр юм. Тиймээс Метроны аппликейшн нь зорчигчдодоо  метрогоор үйлчлүүлэх үед асуудал бага тулгарахад туслах билээ. Анх удаа зорчих гэж буй хүмүүст ч ойлгомжтой байж, илүү сайн тусалдаг бөгөөд хаалга нь аль талдаа онгойх, ямар замаар явах, хэр зэрэг хугацаа шаардагдах гэх мэт маш нарийн үйлдлүүдийг хүртэл харуулж чаддагаараа чухал платформд тооцогддог.

9. KakaoTalk App

Европт  Whatsapp, АНУ-д Imessage ашигладаг шиг Солонгост KakaoTalk программын чат байдаг. Энд байгаа бүх хүмүүс KakaoTalk-оор мессеж бичдэг. KakaoTalk нь таны утасны дугаараас гадна  ID болон QR код үүсгэхэд мөн хэн нэгэнтэй KakaoTalk-оо солилцоход илүү хялбар байдаг.

10. KakaoBus App

KakaoBus нь Какао Метротой адил үйлчилгээ бүхий нийтийн тээврийн платформ юм. Таныг аль замаар ямар автобусанд суух, аль зогсоол дээр буух гэх мэт зүйлс дээр асуудал үүсэхгүй байхад тань туслах билээ.

11. Papaga App

Папаго бол орчуулгын аппликейшн бөгөөд шууд тухайн үед нь үг, өгүүлбэрийг дуу хоолойгоор болон зураг, текст хэлбэрээр танд орчуулга хийж өгөх юм. Өөрөөр хэлбэл та тухайн орны хэлээр ганц ч үг мэдэхгүй байсан ч гэсэн Папаго таныг аврах болно.

12. Air Visual Air Quality App

Солонгост агаарын чанар, цаг агаарын байдал маш чухалд тооцогддог сэдвүүдийн нэг учир энэ аппликейшн танд тохирох болно. Энэ платформын ачаар та өнөөдөр нарны тосоо хэр хэмжээтэй түрхэх, шүхрээ авах, нарны малгайгаа авах гэх мэт зүйлээ санаа зоволтгүйгээр төлөвлөх боломжтой гэж ойлгож болно.

13. Seoul Public Bike App

Сөүлд хийж үзэх зүйлсийн жагсаалтад заавал багтах нэг зүйл нь Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах билээ. Seoul Public Bike-ийн тусламжтайгаар та дугуй түрээслэх боломжтой. Хотын эргэн тойронд хаа сайгүй дугуйнууд байрласан байдаг тул та аль дугуйн зогсоолоос дугуйгаа авч, аль зогсоолд үлдээх нь аппликейшн дээр хянагдаж байдаг гэж ойлгож болно. Тиймээс  үүнд нэг их санаа зовох хэрэггүйгээр ашиглаарай. Мөн Seoul Public Bike нь  англи хэл дээр мэдээллүүд нь байдаг бөгөөд олон улсын карт ашиглах  боломжтойгоороо илүү хялбар байдлыг үүсгэж байгаа юм.