Солонгост очоод харсан хамгийн сонирхолтой зүйлс

Өмнөд Солонгос улс их сонирхолтой, үзэж харах, гайхан бишрэх зүйлс дуусашгүй олон. 2019 оны зун тус улсаар аялж, олон сонин содон зүйлс харж, зургийг нь буулгаж авсан юм. Та бүхэндээ анх Солонгост очоод харсан хачирхалтай зүйлсээ хуваалцаж байна.

Шилэн музей

Чежү арлын шилэн музей. Музей гэхээс илүү парк гэж нэрлэж болно. Шилээр хийсэн төрөл бүрийн эд зүйлсийг, сонирхолтой байдлаар байрлуулж тавьсан байдаг. Үнэхээр чамин, өхөөрдөм.

“Ялгадас” кафе

Өмнөд Солонгост олон сэдэвчилсэн кафе байдаг бөгөөд тэдний нэг нь ялгадас кафе юм. Энэ нь Сөүлийн” Insadong”-д байрладаг. Чимэглэлээс авахуулаад хоол, ундаа гээд бүх зүйл баасны сэдэвтэй.

Сексийн сэдэвчилсэн парк

Love Land бол Чежү арлын бас нэгэн сонирхолтой “сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн” юм.

Гоймонгийн хогийн сав

Энэ хогийн саванд зөвхөн гоймонгийн шөл хийх зориулалттай.

Солонгон тосгон

Пусан хотод байрладаг энэхүү Солонгон тосгон нь уулын энгэрийг даган баригдсан өнгө өнгийн байшингаас бүрдэнэ. Хамтад нь ингээд харахаар үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.

Далайн байцаа

Далайн байцаа ийм олон төрөл байдаг гэдгийг та мэдэх үү?

Өнгөлөг дэнлүү

Энэхүү зургийг Сөүл дэх Жогиеса сүмийг үзэж явахдаа авсан. Үнэхээр үзэсгэлэнтэй.

Загасны зах

Сөүлийн загасны зах үнэхээр сонирхолтой. Төрөл бүрийн, амьдралдаа харах нь бүү хэл сонсож байгаагүй загас, далайн амьтад хүртэл байсан.

Хясаан музей

Хясаагаар музей хийчихсэн гэхээр их сонин санагдаж байсан. Гэсэн ч ороод үзэхэд үнэхээр сонирхолтой юм байна лээ. Өнгө өнгийн хясаанууд нүд бясгаад, нэг мэдэхэд төлөвлөсөн цагнаасаа хэтэрчихсэн явж байсан шүү.

Царайтай хөөсөн чихэр

Хүүхдүүд гудамжаар хөөрхөн хөөрхөн царайтай, хөөсөн чихэр идээд явна шүү дээ.

Компьютер болон ортой буудал

Инчоны нисэх онгоцны буудлын шилжүүлгийн зочид буудал нь их содон байсан. Ор бүр дороо компьютер, ширээтэй. Хүмүүс ажлаа амжуулаад л, амраад л.

Шилэн ламп доторх захидал

Сөүлийн Еоуидо Ханганг цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явахдаа харсан юм. Хүмүүс нандин үгс эсвэл мөрөөдлөө энд бичиж хийдэг гэсэн. Хөөрхөн байгаа биз?