Солонгост очоод амсаж үзэхгүй бол харамсах амттай хоолнууд

Өмнөд Солонгос бол хоолонд дурлагсдын хувьд диваажин гэсэн үг. Маш өргөн хоолны соёлтой тул олон төрлийн хоолноос сонголтоо хийж, урьд хожид амсаж үзээгүй гайхалтай хоолнуудыг ч идэж үзэх боломжтой. Одоо харин Солонгост очвол заавал идэж үзэх ёстой зарим хоолнуудыг танилцуулъя.

Gaeran tost-u (Чихэрлэг өндөгтэй сэндвич)

Уламжлал ёсоор Солонгосын өглөөний хоол будаа, аягатай шөл, кимчи зэрэг хачираас бүрддэг. Гэхдээ сүүлийн үед хүмүүс уламжлалт ширээ дүүрэн хоолноос илүүтэй чихэрлэг өндөгтэй сэндвичийг сонгон идэх болсон байна. Энэ нь нэг төрлийн омлетийг талханд хавчуулж, амталж бэлтгэсэн сэндвич юм.

Догбугги (Халуун ногоотой будаатай бялуу)

Солонгос улсыг зорьсон бол гудамжинд зарагдаж байгаа дугбогги заавал авч идэж үзээрэй. Цилиндр хэлбэртэй цагаан будааны бялуу, гурвалжин үден, чихэрлэг, халуун ногоотой чинжүүний соусаар хийдэг.

Хүйтэн гоймон

Солонгосыг гоймонгийн эх орон хэмээн хошигнон хэлж болно. Бүгдээрээ халуун ногоотой, хүйтэн, жантай гээд л маш олон төрлийн гоймонг өдөр тутамдаа иддэг. Тэр дундаа зуны улиралд хүйтэн гоймонгүйгээр тус улс үндэстэнг төсөөлөхийн аргагүй.

Хүйтэн гоймон нь хүйтэн устай гоймон болон бибим гоймон /хуурай/ гэж 2 төрөл байдаг. Хүйтэн устай гоймон нь махны шөлөөр хийдэг бол бибим гоймон нь халуун ногоогоор хийсэн байдаг. Энэ 2 төрлийн ялгаа нь гэвэл бибим гоймон нь амтат төмс болон төмсөөр хийдэг ба сагдайн нунтагаар хийвэл хугацаа их ордог. Та бүхэнд энэхүү хоолыг амталж үзэхийг санал болгож байна.

Бибимбаб

Бибимбаб нь янз бүрийн ногооноос бүрддэг учир маш өнгөлөг харагддаг. Жишээ нь будааны цагаан өнгө,өндөгний шар ,ногооны ногоон өнгө , махны улаан хүрэн өнгө гэх мэт. Тийм учраас бибимбаб гэх нэрийг өгчээ. Солонгос үндэсний хоол учир тус улсад очсон хүн бүр улсын соёлтой танилцахын тулд заавал идэж үзэх ёстой.

Булгоги

Амталсан үхрийн махыг сонгино, сармис болон бусад амтлагчтай хольж бэлтгэдэг. Солонгос үхрийн мах дэлхийд алдартай бөгөөд тус улсын ард иргэд ч мах идэж хүчээ сэлбэдэг.

Үдэн

Солонгосын алдартай гудамжны хоол бол үдэн. Гудамжны хоолнууд нь маш амттай учир хүмүүс үнэтэй ресторан гэхээс илүү гадуур хооллодог. Үдэнийг шөлтэй нь хамт аяганд хийж өгдөг. Өвөл, зун гээд улирал харгалзахгүй хамгийн их борлуулагддаг хоол юм.

Бингсу

Жимс, сироп, өтгөрүүлсэн сүү, зайрмаг мөснөөс бүрдэх бингсу нь зуны халууныг жаргалтай давахад туслах гол амттан билээ. Найз нөхөд, гэр бүлээрээ дундаа бингсу хувааж идэн, хөгжилтэй цаг мөчийг өнгөрүүлдэг байна.

Hotteok (бор элсэн чихрийн бин)

Хайлсан бор элсэн чихрэн шанзтай эдгээр амтат бин нь танд Солонгос улсын тухай мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.