Оксфордын англи хэлний толь бичигт нэмэгдэж орж ирсэн Солонгос үгс

Netflix-ийг шуугиулсан “Squid Game”, Оскарын шагналыг түүсэн “Parasite”, Billboard hot 100-г эзэгнэсэн BTS, хамаг алдартай брэндүүдийн нүүр царай болсон Blackpink гээд л Өмнөд Солонгос улс урлаг соёлоороо дамжуулан дэлхий нийтийг бүхэлд нь эзэгнээд байгаа билээ. Гадаад дотоод гэлтгүй хүн бүхэн тэдний тухай ярьж байна.

Загварын чиг хандлагаараа дэлхий ертөнцийг гайхшруулахаас эхлээд тогтвортой ирээдүйн талаар НҮБ -ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох BTS -ээс авахуулаад Солонгосын давалгаа дэлхийг бүрхэж байна. Үүний нэгээхэн жишээ бол Оксфордын англи хэлний толь бичиг (OED) энэ есдүгээр сард “K-update” нэрийн дор 26 үг нэмж оруулжээ.

Эдгээрийг Солонгос гаралтай англи үгс хэмээн онцолж, толь бичигтээ оруулсан байна. Англи хэл дээр бичигдсэн тэдгээр солонгос үгс гадаад хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг, мөн ойлгож мэдэж авахын тулд багагүй хайлт хийх шаардлагатай болдог учраас толь бичигтээ оруулж өгсөн аж. Мөн англи хэлээр ярьдаг улс орны хүмүүс ч Солонгос дуу, кино зэргээр дамжуулан тус төрлийн үгсийг ихэд сонирхож, түгээмэл хэрэглэх болсон байна.

Оксфордын англи хэлний толь бичигт шинээр орж ирсэн үгс:

  1. aegyo, n. and adj.
  2. banchan, n.
  3. bulgogi, n.
  4. chimaek, n.
  5. daebak, n., int., and adj.
  6. dongchimi, n.
  7. fighting, int.
  8. galbi, n.
  9. hallyu, n.
  10. hanbok, n.
  11. japchae, n.
  12. K-, comb. form
  13. K-drama, n.
  14. kimbap, n.
  15. Konglish, n. and adj.
  16. Korean wave, n. in Korean, adj. and n.
  17. manhwa, n.
  18. mukbang, n.
  19. noona, n.
  20. oppa, n.
  21. PC bang, n.
  22. samgyeopsal, n.
  23. skinship, n.
  24. tang soo do, n.
  25. trot, n.
  26. unni, n.