Мёнжи их сургуулийг төгссөн алдартнууд

Мёнжи их сургууль нь 1948 онд Өмнөд Солонгост байгуулагдсан бөгөөд инженер, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр дээд боловсрол олгодог. Тус сургууль нь олон улсын боловсролын өрсөлдөөний дунд бусдаас ямагт манлайлагч байх боловсон хүчинг бэлтгэн гаргах гол зорилгыг баримталдаг байна. Тэгвэл Мёнжи их сургуулийг төгсөж, карьераа амжилттай үргэлжлүүлэн яваа Солонгосын алдартнуудыг та бүхэндээ танилцуулж байна.

Дуучин, жүжигчин И Дун Э

И Дун Э нь 1986 оны 10-р сарын 15-нд төрсөн бөгөөд алдарт хөвгүүдийн хамтлаг болох “Super Junior”-ийн гишүүн. Тэрээр 2010 онд Мёнжи их сургуульд элсэн орж, урлагийн чиглэлээр суралцан төгссөн байна.

Дуучин, жүжигчин Бора

Юн Бора нь 1990 оны 1-р сарын 30-нд төрсөн. 2010 оны 6-р сарын 3-нд “Sistar” хамтлагт дэбютээ хийсэн бөгөөд хамтлагийн гол реппер юм. Тэрээр Мёнжи Их Сургуулийн хөгжмийн ангид суралцаж, 2015 онд төгссөн билээ.

Дуучин, жүжигчин Юн У

Алдарт TVXQ хамтлагийн гишүүн Юн У нь авъяас чадвар, тууштай зан чанараараа тун ч алдартай нэгэн. Багагүй саад бэрхшээлийг туулсан ч, өнөөгийн өндөрлөгт гарч чадсан. Тэгвэл тэрээр 2011 онд Мёнжи их сургуулийг төгссөн бөгөөд Чунгвүний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байдаг юм байна.

Жүжигчин Пак Богум

Өнөө цаг үеийн чадварлаг жүжигчдийн төлөөлөл болсон залуу жүжигчин нь Сөүл Хотын Мугдун дунд сургууль, Шинмуг ахлах сургуулийг төгссөний дараа “Мёнжи” их сургуулийн Кино ба Хөгжмийн судлалын тэнхимд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн.

Дуучин Тэ Мин

“Shinee” хамтлагийн отгон гишүүн И Тэ Мин нь уянгалаг хоолой хийгээд уран гоёмсог бүжгийн хөдөлгөөнөөр алдартай. Тэрээр Мёнжи Их Сургуулийг хөгжим ба кино урлагийн чиглэлээр суралцаж төгссөн байдаг.

Жүжигчин Рю Су Ён

Олон гайхалтай кинонд өөрийн дүрийг мөнхлөн үлдээсэн чадварлаг жүжигчин Рю Су Ён ч мөн Мёнжин их сургуулийг төгссөн болохыг та мэдэх үү? Тэрээр тус сургуулийн Бизнесийн удирлагийн ангид суралцаж төгссөн байна.