Зөвхөн Өмнөд Солонгост харж болох сонирхолтой зүйлс

Өмнөд Солонгос бол орчин үеийн технологи, Азийн соёл уламжлалыг хослуулсан цөөн хэдэн улсын нэг билээ. Хүн амьдрахад хамгийн таатай нөхцөл байдлыг оршин суугч, ард иргэддээ олгодог гэдгээрээ алдартай тус улсад л харж болох сонирхолтой зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

Жирэмсэн эмэгтэй жолооч нарт зориулсан машины зогсоол. Энэ тэмдэгтэй зогсоолд өөр машин тавих хориотой.

Ямар автобус хаана явааг тодорхой зааварлагч самбар автобусны буудал бүр дээр бий

Худалдан авалт хийхээсээ өмнө авахаар сонирхож буй хүнсээ амсаж үзэх боломж нээлттэй

Нэг нэгэндээ хэрэгцээтэй бэлэг тэр дундаа хоол хүнс өгөх сонирхолтой. Тиймдээ ч хүнсний бэлгийн багц төрөл бүрээр худалдаалагддаг

Үндэсний баяр ёслолоор телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч нар нь үндэсний хувцсаар гоёж, өөрсдийн соёлоо дэлхий нийтэд сурталчилдаг

Цэцэрлэг бүр өөр өөр өнгийн дүрэмт хувцастай байдаг учир хүүхдүүд хоорондоо солигдох, төөрөх асуудал гардаггүй

Солонгос улсад сүмийн барилгууд хамгийн өвөрмөц, үзэмжтэй байдаг гэдгээрээ алдартай

Ахлах сургуулийн сурагчид шөнө дунд хүртэл төрөл бүрийн дамжуунд сууж, хичээллэдэг. Тэдний хувьд сайн коллеж, их сургуульд орно гэдэг амьдралынх нь зорилт

Солонгос хосууд ижил хувцас өмсөж, энэ залуу, энэ бүсгүй минийх гэдгийг бусдад мэдэгддэг. Мөн энэ нь бие биедээ хайраа илэрхийлэх нэгээхэн арга хэрэгсэл болдог байна.

Тус улсад нийтийн ариун цэврийн өрөөнүүд, хогийн савнуудыг гудамж талбайд ихээр гаргаж өгсөн байдаг. Тиймдээ ч хотууд нь цэвэр цэмцгэр хэмээгддэг байна.