Дэлгүүр хэсцгээе

Lotte Department Store (Main) – Seoulistic
Их дэлгүүрүүдэд дэлхийд алдартай томоохон брендүүдийн бараа зардаг бөгөөд энд бүх л хэрэгтэй зүйлс байдаг тул худалдан авалт хийхэд тун тохиромжтой. Соёлын төвөөрөө дамжуулан олон янзын соёлын агуулгын танилцуулах ба гишүүнчлэлийн зэргээс хамааран өөр үйлчилгээ үзүүлдэг.

Задгай талбайн дэлгүүр

Хэрэв та давчуу гудамжинд байрласан хувцас, хэрэглэл, гутал, хямдарсан үнийг эрднийн чулуу шиг хайдаг хүн бол Солонгос танд яг тохирно. Өвөрмөц эд зүйлс санал болгодог хэд хэдэн газар бий, дэлгүүр хэсч эхэлцгээе.

GLOBAL GANGNAM-GU > Tour information > Attractions
Апгужон хороо: Солонгосын тэргүүлэгч загваруудыг харах боломжтой газар. Apgujeong-д дээд зэрэглэлийн бренд дэлгүүрүүд, гадаад бренд дэлгүүрүүд ба хэрэглэж байсан бренд хувцас зардаг дэлгүүрч байдаг аж. Зам дагуу хөлөө амрааж болох сайхан кофены газрууд бий.
Хүрэх заавар: 3 дугаар чиглэл, Apgujeong буудал, 2-р гарцаар гараад чигээрээ гарцын эсрэг талд очиход болно.
Things to Do in Myeongdong : Shopping and Street food - IVisitKorea
Мёндун гудамж: Энэ газар бол жуулчдын заавал очдог газар. Энэ бол сүүлийн үеийн загварын тренд хувцаснуудыг боломжын үнээр худалдан авч болох газар. Миллиоре ба Аватар гэсэн том дэлгүүрт хэдэн цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Ман залуучуудын дуртай брендүүдийн дэлгүүрүүд хүртэл байдаг.
Хүрэх заавар: 4 дүгээр чиглэл, Мёндон буудал 6,7-р гарцууд Мёндоны хөл хөдөлгөөтэй гудамжинд аваачна. газар доорх гарц 2дугаар чиглэлийн Юлжиротой холбогддог.
Seoul: Samcheong-dong | Samcheong-dong is a hip neighbourhoo… | Flickr
Самчен хороо: Гюнбокгүнтай зэрэгцээ оршиж буй газрыг Самчен гэж нэрлэнэ. Та энэ газрыг үндэсний хувцас хунараар дүүрэн гэж бодож байвал та буруу бодож байна. Орчин үеийн загварын хувцасыг тусгай стилийн хувцасыг эндээс олж болно.
Хүрэх заавар: 3 дугаар чиглэл, Гюнбокгүнтай буудалын 5-р гарцаар гараад дэлгүүр ба ресторануудтай гудамжинд очно.
The Best Restaurants in Insadong, Seoul | South korea travel, South korea,  Korea travel
Инса хороо: Хэрвээ та үндэсний эд зүйлс хайж байгаа бол Инса хороо таньд яг тохирно. Энд үндэсний зурагтай зангиа, сүүлийн үеийн хамбок гэх мэт улс ба үндэстэнтэй холбоотой бүхий л зүйлс бий. Солонгосчууд өөрсдөө эндээс эртний эдлэл ба үндэсний цай авахаар ирдэг.
Хүрэх заавар: 3дугаар чиглэлийн Ангук буудал, 6-р гарцаар гараад Crown Bakery хүртэл яваад зүүн гар тийш эргэхээр Инса хорооны гудамж байрлаж байгаа. 1 дүгээр чиглэлийн Жонгак буудал, 3-р гарцын хажуугаар чигээрээ яваад Тапгол паркд хүрээд зүүн эргэнэ.
15 Must-Visit Famous Streets in Seoul - IVisitKorea
Итаэвон: Энэ бол хамгийн олон үндэстэнгүүд цуглардаг газар. Итаевонд Сөүлийн хамгийн гайхалтай үндэсний хоол байдаг. Мөн эртний эдлэл ба спорт хувцас боломжийн үнээр худалдан авах боломжтой. Хотын бүх л өнцгөөс энд ирдэг. Итаевон дүүрэгт Лиум, Самсунг урлагын музейг үзэж Итаевоны эртний гудамжаар зочлоорой. Үүгээр ч зогсохгүй та G.N-д өөрийн үнэртэн хийж туршиж үзэх боломжтой юм шүү.
Хүрэх заавар: 6 дугаар чиглэлийн Итаевон буудалын гарц болгон нь Итаевоны гудамжруу гадаг.
Hongdae (area) - Wikipedia
Хонгдае: Хонгдае гэдэг нь Хонкик их сургуулийн товчлол юм. Хонкик их сургуулийн ойролцоох газрыг ихэнхдээ Хонгдае эсвэл Хонгдае-ап гэдэг. Хонгдае бол залуусын газар бөгөөд хачин сонин кафе, жижиг галарей, хувцасны дэлгүүр зэрэг нь амьд клуб, кафетэй зэрэгцэн ажиллаж байдаг. Хуучин эд зүйлсийн зах бямба гараг бүрт нээгдэх ба залуу зохион бүтээгчдийн зохиосон эд зүйлсийг худалдан авч болдог. Хонгдаегийн өөр нэг хүмүүс татах соронз нь олон янзын хөгжим, бүжиг хосолсон клубын соёл юм. Хонгдае Клубын өдөр сар бүрийн сүүлийн баасан гараг бүрт болдог. Клубын өдрийн тасалбараар хэд хэдэн клубт үйлчлүүлж болдог.
Хүрэх заавар: 2дугаар чиглэлийн Хонгик Их сургуулийн буудал.

Дэлгүүр

Rainy Day at Namdaemun Market - Seoul, South Korea | Flickr

Намдаемүн худалдааны төв: Доккеби дэлгүүр ч гэдэг. Намдаемүнд жилийн турш өвөрмөц загварууд ирдэг. Хуучны байшгуудыг нь хараад та орохоос дургүйцэж болох ч эдгээр байшингууд өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийг хаана ч байхгүй хямд үнээр зардаг. Захын нөгөө хэсэгт импортын хүнсний бүтээгдэхүүн зардаг. Орчин үеийн Дундаемүн захаас жишээ аван залууст зориулсан Меса загварын хувцасны дэлгүүр загварлаг худалдан авагч нарт үйлчилж байна. 4 дүгээр чиглэлийн Хоеюн буудалд байрладаг.

Dongdaemun Market ( 동대문쇼핑몰 ) - Seoul Korea Tour
Дунгдаемүн худалдааны төв: 20-р зууны эхээр нээгдэж байхдаа загас, жимс ба бусад бүтээгдэхүүн зардаг задгай газар дахь худалдааны газар байсан. одоо бол дундаемүнээс сүүлийн үеийн загварын хувцасыг боломжийн үнээр худалдаж авах боломжтой. Чундаемүн, доота милиоре гэх мэт барилга, худалдааны төвүүд олон зуун жижиг лангуунуудтай. Тиймээс энд сонголт өргөн байдаг.
Garden 5 Tool in Seoul, South Korea by DeStefano Partners
Garden5: Гарден5 бол нийт 6,000 орчим томоохон худалдааны төв, кино театр, номын дэлгүүр, үзэсгэлэнгийн танхим, сувиллын газар, үндсэн үйлдвэрлэлийн материалын худалдааны газар, тээвэр зуучын газар зэрэг байрласан нэг зогсоол дах соёлын бүс юм. Барилга нь нийт гурван хэсэгт хуваагдах ба тусгай худалдааны бүс, тээврийн цогцолбор, дахин сэргээх цогцолбор зэрэг болно. Тусгай худалдааны бүс нь: Garden5 ахуй, Garden5 ажил, болон Garden5 Багаж гэсэн гурван хэсэгт хуваагдана.
Gwangjang Market travel guidebook –must visit attractions in Seoul – Gwangjang  Market nearby recommendation – Trip.com
Кванжан зах: Солонгос ханбүк, сүүлийн үеийн эд бараа, даавуу гэх мэт зүйлээрээ дэлхийд алдартай бөөний худалдааны төв зочлогсдоор дүүрэн байдаг. Та солонгос үндэсний хувцас авахаар сонирхож байгаа бол энэ газраас хайж эхлэхийг зөвлөж байна. Нэгдүгээр чиглэлийн Жонно 5-га буудал.
Search Shops : VisitKorea Bangsan Wholesale Market (방산 종합시장) | Official  Korea Tourism Organization
Бансан зах: Танд аливаа зүйл хэрэг болсон бол юу ч бай Бансан захруу яваарай. Боолтны цааснаас эхлээд галт тогооны сав суулга хүртэл олон төрлийн эд зүйлс зардаг. 2дугаар чиглэлийн Юлжиро буудал.
A Complete Guide to Seoul's Noryangjin Fish Market
Норянжин загасны бөөний зах: Солонгос дах хамгийн том загасны дэлгүүр. Улсын өнцөг булан бүрээс ирсэн олон янзын далайн бүтээгдэхүүн өглөө эртлэн хүргэгдэн ирдэг. Бөөний төвөөс арай ялгаатай. Зочид шинэхэн далайн хүнс худалдан авч газар дээрээс нь түүхий загас идэж болно. Нэгдүгээр чиглэлийн Норянжин буудал.
15 Traditional Markets in Seoul: Well-Known & Hidden Gems – Page 2 –  Seoulistic
Наквон бөөний худалдааны төв: Наквон бөөний худалдааны төв хөгжмийн хэрэгсэл зарах үйлчилгээ юм. Инса хороотой ойролцоо орших ба гитар, төгөлдөр хуур, саксафон, бөмбөрийн бүрдлийг зардаг. Метроны тавдугаар чиглэлийн Жонно буудал дээр буудаад 5 дугаар гарцаар гаран SC First Bank-ыг зүглэн явна.
Yongsan Electronics Market - Wikiwand
Ёнсон цахилгаан барааны худалдааны төв: Ёнсан бол цахилгаан барааны бөөний асар том дэлгүүр. Энд 3,000 гаруй лангуунууд байдаг ба дотроо Жеонжа, нажин Сангга, Жонё сангас, Компьюутер Домае Сангга гэх мэт дэлгүүрүүдтэй. Худалдан авагчдын цахилгаан барааны бүхий л хэрэгцээг 15-30 хувиар хямд хангана. Энэ дэлгүүрийн худалдан авагчдын сэтгэл ханамж нь их өндөр байдаг. 1-р шугам Yongsan буудлын 3 дугаар гарц. эсвэл Шинёснсан буудлын 4 дүгээр чиглэлийн 4 гарц

e-mart - Wikipedia
E-Mart: Shinsegae их дэлгүүрийн охин компани болох маш том супермаркет, өдөр тутмын хэрэглээний бараанаас дугуй хүртэл зардаг 28 салбартай дэлгүүр юм.
Lotte Mart - Wikiwand
Lotte mart: Lotte Корпорацийн сүлжээ дэлгүүр. өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн зардаг 12 салбартай дэлгүүр юм.

Kim's Club - Seoul's Supermarket Scene
Kim’s club нь 7 салбартай супермаркет импортын бараа бүтээгдэхүүн идэхыг хүсвэл кимс клуб дэлгүүрээр үйлчлүүлээрэй
Homeplus faces class action suit
Home plus нь Самсунг тескогийн охин компани болох томоохон бөөний дэлгүүр. Хотод 15 салбартай.
File:Costco Sangbong branch Seoul Korea 20181122 161832.jpg - Wikimedia  Commons
Costco сөүлд гурван салбар дэлгүүртэй. энэ бөөний худалдааны газарт импортын олон янзын бүтээгдэхүүн зардаг ба гишүүнчлэлийн карт аван үйлчлүүлэх боломжтой.