БНСУ-ын дагалдан визийг хэн, хэрхэн авах вэ?

  1. Гэр бүлийн хүн\эхнэр, нөхөр\ хүүхэд нь 18 наснаас доош
  2. Эцэг эх

Дагалдан визэнд хамрагдах хүн

Дагалдан виз мэдүүлэх эрхтэй визний төрөл

D-1-Соёл урлаг

D-2-Магистр, Докторт суралцагч

D-5-Сэтгүүлч, сурвалжлагч

D-6 Шашин

D-7 Гадаад компанийн төлөөлөгч

D-9 Бизнес эрхлэгч

E-1 Их сургуулийн профессор, багш

E-7  Тусгай мэргэжлийн ажилтан

Дагалдан визний урилга явуулж болох хугацаа

Магистр, Докторын хөтөлбөрт 1 семестр \6 сар\ суралцаад 2-р семестрт 1 сар сурч байхдаа урилга явуулдаг

Уригч тал буюу Солонгосоос бүрдүүлэх материал

Урилга: Батлан даалт, нутаг буцах баталгаа, урих шалтгаан, Сургуулийн тодорхойлолт, Дүнгийн хуулга, Сургалтын төлбөр төлсөн баримт, Гадаад иргэний түр оршин суух үнэмлэхийн хуулбар, Оршин сууж буй байрны гэрээ, Дансны үлдэгдлийн хуулга, Уригч талын гадаад паспортны хуулбар, Уригдагч талын гадаад пасспортны хуулбар

Уригдагч тал буюу Монголоос бүрдүүлэх баримт

Гадаад пасспорт, цээж зураг, цагдаагийн тодорхойлолт, гэр бүл бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа \хүүхдэд хамааралтай\, Ажлын тодорхойлолт, НДД-ын хуулбар

Дагалдан визний хугацаа: Уригч талын визтэй адил хугацаагаар сунгагддаг

Анхаарах зүйл:

Уригдаж ирэх хүн бүр дээр тус тусад нь урилга бэлдэж нотариатаар баталгаажуулна

Дансны үлдэгдлийн хэмжээ хүний тооноос хамаарч хэлбэлзэлтэй байна

Дагалдан виз нь ажиллах эрхгүй

Урилгатай болгон дагалдан виз гарахгүй гэдгийг санаарай