БНСУлсын Сөүл хотод амьдрах зардал хэр байдаг вэ?

БНСУлсын нийслэл Сөүл хот нь эдийн засаг, санхүү, ложистик болон бизнесийн дэд бүтцийн төв юм. Дэлхийн хамгийн сэтгэл татам амьдрахад тайван, динамик хотуудын нэг юм. Гэсэн хэдий ч бусад томоохон хотуудын нэгэн адил Сөүлд хоол хүнс, байр болон бусад амьдрах зардал өндөр байдаг. Хэдийгээр таны амьдрах зардал нөхцөл байдал, амьдралын хэв маягаас хамаарч өөр өөр байж болох ч доорх жагсаалт нь Сөүлд амьдардаг оюутны зардлыг ойролцоогоор гаргасан байдал юм.

Солонгос улсад амьдрах байрны зардал 1 сарын түрээсийн дундаж төлбөр 250.000-550.000 вон байдаг бөгөөд байрны барьцаа нь 1 сая воноос эхэлдэг. Байрны барьцаа нь өндөр байх тусам сард төлөх түрээс нь багасах боломжтой байдаг. Үүн дээр мөн хэрэглээний зардал болох тог, ус, газны төлбөр нэмэгддэг.
Зөвхөн хоолонд зарцуулах зардал 1 сардаа ойролцоогоор 220,000-450,000 вон орчим болдог. Солонгос хоолны газруудын хоолны үнэ дунджаар 7000 вон байдаг. Түргэн хоолны газрын дундаж үнэ 6000 воны үнэтэй байдаг.
Нийтийн тээвэрт зарцуулах зардал нь 1 сард дундажаар 50000 вон байна. Мертогоор зорчих зардал хол ойроос шалтгаалан 1250-6000 воны үнэтэй байдаг. Такси нь 3300 воноос эхэлдэг.
Гар утасны сарын хэрэглээ нь 30000 воноос эхлэх бөгөөд таны сонгосон багцаас шалтгаалан үнэ нь нэмэгддэг.
Ном сурах бичиг бусад хэрэглээнд ойролцоогоор 100.000 орчим вон зарцуулагддаг.
Энэ бүгд нийлээд сарын дундаж зардал 600.000 вон орчим болдог байна.