БНСУлсад чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх вэ? /1-р хэсэг/

Теннис

The Official Home of the Women's Tennis Association | WTA Tennis

Сөүлийн эргэн тойронд теннисийн талбай элбэг байдаг. Гэвч та теннисийн талбай бүртгэлтэй гишүүддээ нээлттэй байдаг гэдгийг санах нь чухал. Орон сууцанд оршин суугчид тухайн орон сууцныхаа цогцолбор болох тэннисийн талбайгаа ашиглах боломжтой байдаг.

  • Донг Сөүл теннисийн талбай: Мачен хороо, Сонпа дүүрэг. Энэхүү томоохон үйлчилгээний газарт цаг авч үйлчлүүлэхээс гадна сарын эрх аван үйлчлүүлж бас болно. Үүнээс гадна түгжээт шүүгээ, шөнийн гэрэлтүүлэг ба том зогсоолын газартай. http://dongseoultennis.com хаягаар орж бүртгүүлээрэй.
  • Ханган парк дахь теннисийн талбай: Ханганыг өв тэгш хөгжүүлэх төсөлд тусгагдсанаар энэхүү теннисийн талбайг Ханган голын дагуу хотын иргэдийн спорт ба амралтын орчинг бүрдүүлж өгөхийн тулд байгуулсан. Ханган паркын 12 гудамжны 4-т нь теннисийн талбай байдаг. 09:00-21:00 цагын хооронд ажилладаг ба http://hangang.seoul.go.kr сайтаар орж танилцах боломжтой.
  • Гваннару гудамын теннисийн талбай: Гандон ба Жамшил төмөр замын гүүрүүдийн хооронд байрладаг. Гваннару Ханган парк нь Ханган голын байгалийн онгон байдлаа хамгийн сайн хадгалсан хэсэгт байдаг. Энд хулс ихтэй ба элсэн дэвсгэртэй.
  • Түтсеом гудамын теннисийн талбай: Энэ парк Ханган парк байгуулагдаагүй байхад ч голын эргийн үзэсгэлэнт байдлаараа алдартай байсан. Энд хүмүүс олон янзын усан спортоор жишээ нь усны гулгаа, завины спорт, салхин серфинг зэрэг спортоор хичээллэх боломжтой.
  • Ичон гудамын теннисийн талбай: Инчён Ханган парк Жүнранчеон ба Вонё гүүрийн дунд байрладаг. Энд хулс, зүлэг ба сансрын цэцэг зэрэг улирлын чанартай ургамлаар тохижуулсан Хуангагийн эргээр зугаалж йогоор хичээллэх боломжтой.
  • Манвон дүүргийн теннисийн талбай нь Вонё, Сунсан гүүрүүдийн хооронд Мапо дүүргийн зэрэгцээ голынхоо хойд хэсэгт байдаг. Голын эргийг зүлэгжүүлж амралтын газар ба зугаалах жимээр тохижуулсан.

Цанаар гулгах

How to Train for Skiing | REI Co-op

Солонгос улс уулархаг газар нутагтай тул уулын спортоор хичээллэх боломжтой байдаг. Хүмүүсийн дунд хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдөж өргөн тархсан спорт бол цанаар гулгах юм. Хамгийн үр өгөөжтэй, хямдаар цанаар гулгах арга бол улиралын тасалбар авах байна. Энэ тасалбараар лифт ба хоноглох байрыг хөнгөлөлттэй авах боломжтой. Дараах хаягуудаар очин цанаар гулгаарай.

  • Конжиам амралт: San 23-1, Doung-ri, Docheok-myeon, Gwangju-si. Мөн www.konjiamresort.co.kr сайтаар зочлоорой.
  • Баавгайн хотхон амралт: 295, Sohak-ri, Naechon-myeon, Pocheon-si. www.bearstown.com
  • Сөүл амралт: 37-18, Hopyeong-dong, Namyangju-si
  • Янжий нарсан амралт: 34-1, Namgok-ri, Yangji-myeon, Cheoin-gu, Yongin-si. www.pineresort.com
  • Жисан ойн амралт: San 28-1, Haewol-ri, Majang-myeon, Icheon-si. www.jisanresort.co.kr
  • Стар хилл амралт: 548, Mukhyeon-ri, Hwando-eup, Namyangju-si. www.starhillresort.com
  • Элисан Ганчон: 29-1, Baekyang-ri, Namsan-myeong, Chuncheon-si. www.elysian.co.kr
  • Дэймюн Вивалди парк: 1290-14, Palbong-ri, Seo-myeong, Hongcheon-gun. www.daemyungresort.com/vp
  • Ёнперн амралт: 130, Yongsan-ri, Daegwanryeongmyeon, Pyeongchang-gun. www.yongpyong.co.kr
  • Хьюндай Санвоо амралт: 204, Duwon-ri, Dunnae-myeon, Hoeng-seong-gun. www.hdsungwoo.co.kr
  • Галт шувуу парк: 1095, Myeonon-ri, Bongpyeong-myeon, Pyeongchang-gun. www.phoenixpark.co.kr
  • Хай 1 амралт: San 1-139, Gosan-ri, Gohan-eup, Jungseon-gun. www.e-high1.com
  • Царсан ойн цасны амралт: 1016, Wolsong-ri, Jijeong-myeon, Wonju-si. www.oakvalley.co.kr
  • o2 амралт: San 176-28, Hwangji-dong, Taebaek-si. www.o2resort.com

Морь унах

Riding horse - Wikipedia

Солонгост морь унах урлаг буюу морин спорт нь бусад орнуудтай адил нийтлэг бус байдаг. Гэсэн хэдий ч морь унах сонирхолтой хүмүүс ихэссэнээр үйлчилгээний газруудын тоо нь ч мөн өссөөр байгаа. Сөүл морин уралдааны парк энэхүү спортоор хичээллэгсдэд танигдсан бөгөөд очих дуртай газрын нэг юм. Сөүл морин уралдааны парк www.kra.co.kr веб сайтаар зочлоорой. Морь унах сургалтын төвийн утас: 02-463-8565

Тайквондо

TAEKWONDO TOUR (South Korea)

Солонгосуудыг дурьдахад л шууд тулааны урлаг болох тайквондо санаанд ордог. Энэ спортыг түүний төрөлх газар шилдэг багшаар заалгана гэдэг сайхан санаа биш гэж үү. Күкивон ( Дэлхийн Тайквондогийн Төв) нь тайквондогийн сургалтын ариун дагшин газар. Хэрвээ жудогоор хичээллэхээр Кодокан явдаг бол тайквондогоор шилдэгүүдтэй хичээллэж өөрсдийн түвшинг ахиулахаар Кукивоныг зорьдог. Энэ спортын төв болох Кукивон Гёнхүйгүн гэгч газар долоо хоногийн даваа гарагаас бусдад хичээл заадаг. Хичээл нэг цаг 35 минут үргэлжилдэг. Хичээлийн ерөнхий хөтөлбөр нь суурь хичээл, бие хамгаалах ба Гюкпа буюу дайрах гэсэн 3 хэсгээс бүрддэг. (Захиалгаа дор хаяж нэг өдрийн өмнө хийх бөгөөд нэг цагийн төлбөр 20,000вон).

Таеккён

19 Taekkyeon ideas | korean martial arts, traditional korean, martial arts

2011 онд Таеккён ЮНЕСКО-д соёлын уламжлал хэмээн бүртгэгдсэн бөгөөд Чухал Биет бус Соёлын Хөрөнгө Nо76 гэж бүртгэгдсэн солонгосын тулааны урлаг юм. Зарим хүмүүс таеккёныг Тайквондогийн хуучин хэлбэр эсвэл тэр хоёр тулааны урлаг ижил төстэй техниктэй гэж эндүүрдэг. Тайквондо таеккён хоёр тэс өөр 2 төрлийн тулааны урлаг юм. таеккён хүй нэгдлийн үеийн өвөг дээдсүүдээс гаралтай тулааны урлаг. Техникийн онцлог нь гэмтэл учруулж эсвэл амийг нь хороох явдал бус өрсөлдөгчийнхөөө хүчийг эсвэл сул талыг ашиглаж цохиж хууран унагаана. Таеккёнд өрсөлдөгчөө гэмтээхээс зайлсхийдэг. Дэлхийн таеккёны төв www.taekkyonkorea.com болон Солонгосын таеккёны холбоо www.taekkyon.or.kr сайтаар зочлон сонирхоорой.

Гүйлт /Тэшүүрээр гулгах/ дугуй унах

Club à Seoul, South Korea | Seoul Cycle sur Strava

Сөүлийн бүх л цэцэрлэгт хүрээлэнгүүд гүйхэд тохиромжтой. Хамгийн алдартай бөгөөд хучилт сайтай газар бол Хан голын хажуу газар юм. Тэшүүрээр гулгах сонирхолтой хүмүүст зориулсан Ханган хүрээлэнгийн Инчён гудамжинд ашиглалтанд орсон Тэшүүрийн Плаза байдаг. Хан голын ойролцоох дугуйны зам Гансео дүүргийн Гаева хорооноос Гандон дүүргийн Амса хороо хүртэл 36,9 км үргэлжилдэг. Цемент ба бетоноор хучигдсан замууд нь дугуйчдад зориулан баригдсан тул тэд эргэн тойрноо ажиглаж машин унаанаас санаа зоволтгүй явах боломжтой байдаг. Үүнээс гадна Ханган хүрээлэнгийн үйлчилгээний төвүүд, жуулчдын очдог газар ба үндэсний үзэсгэлэнт газруудаар явж болно.

Усанд сэлэлт ба фитнесийн клуб

Freyberg Pool & Fitness Centre — ClubActive

Сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарах цаг ирсэн гэдгийг ухаарсан хүмүүсийн тоо ихэссээр байгаа. Зав муутай хүмүүс тэр болгон агаарт гарж сонирхолтойгоор биеийн хүчний дасгал хийх боломжгүй байдаг. Тиймээс фитнес төв зав муутай байдаг хүмүүст хамгийн тохиромжтой. Солонгос улсад ихэнх фитнес төвүүд төлбөрөө сараар ба улиралаар авдаг. Зарим нь хагас жил болон бүтэн жилээр ч авдаг. Олон сараар төлбөрөө хийх нь багагүй хөнгөлөлт эдлэх боломж олгодог. Зарим өндөр зэрэглэлийн фитнес төвүүдэд гишүүнчлэлийн карттай болсноор гольф сурах ба бусад олон үйлчилгээнүүдийг картаараа авч болдог. Бүх фитнес төвүүд өөрсдийн эд зүйлсээ хийх цоожтой шкафнууд бай шүршүүртэй байдаг. Зарим нь йогийн өрөө ба бассейнтэй байдаг.

  • Олимпын парк спорт төв: www.sosfo.or.kr гэх цогцолбор газрын хувьд 38 төрлийн 59 янзын жин болон зүрхний багажуудын зэрэгцээ фитнессийн болон усанд сэлэлт, сагсан бөмбөг, иог, бадминтон, кендогоор хичээллэж болно. Олимпын паркын Спортын төв жин хасах сургалтаас бусад бүх төрлийн спортын хичээлүүд хичээллэдэг.
  • Ханган хүрээлэнгийн усан сан: http://hangang.seoul.go.kr Ханган хүрээлэнд байрлах 6 усан сангууд жил бүрийн зуны улиралд дараах газруудад байдаг. Гванару, Жамсил, Жамвон, Юипо, Түксеом,Манвон. 4-12 насны хүүхдүүд 3000 вон, 19 ба түүнээс дээш насны хүмүүс 5000 вон төлөөд орно. Дотроо усны шил, усны хувцас гэх мэт сэлэхэд хэрэгтэй хэрэгслүүдийг зардаг тул хот дотроо гэр бүлээрээ сайхан нартай өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар юм.

Спортын аливаа үйлдлийн захиалга хийх ба тоглолт үзэх

Autumn, Season of Baseball!

Эдгээр үйлчилгээнүүдийн захиалгийг англи хэл дээр http://yeyak.seoul.go.kr гэсэн веб хуудсаар хийж болно. мөн ямарваа нэгэн лекц хүлээн авалт зохион байгуулах заал түрээслэж болно. Онлайнаар захиалга хийхэд цагаачлалын карт шаардлагатай. Спортын тоглолт үзэхээр бол дараах газруудад очоорой.

  • Сангам Дэлхийн аваргын стадион: Хөл бөмбөгийн улирал 3 сарын дундаас 11 сарын эхэн. www.seoulworldcupst.or.kr Дэлхийн аваргын стадионы буудал 6дугаар шугам 1 эсвэл 2 дугаар гарц
  • Жамсил Бейсболын стадион: Бейсболын улирал 3-10 сар http://stadium.seoul.go.kr/guidance/guide_ 01_03.html Жамсил спортын цогцолборын буудал, метроны 2 дугаар шугам
  • Жамсил заал: Сагсан бөмбөгийн улирал 11-4 сар http://stadium.seoul.go.kr/guidance/guide_ 01_04.html Жамсил Спортын цогцолборын буудал, метроны 2 дугаар шугам
  • Jamsil sport complex: Мэргэжлийн волейболын улирал 12-4 сар http://stadium.seoul.go.kr/guidance/guide_ 01_04.html Жамсил Спортын цогцолборын буудал, метроны 2 дугаар шугам
  • Олимпын паркын заал 2: сагсан бөмбөг, бейсбол, гар бөмбөг, хөл бөмбөг зэргээс гадна жилийн турш сонирхолтой бусад лигийн тоглолтыг үзэж болно. www.sosfo.or.kr Олимпын парк 5 дугаар шугам.