Myongji university

МЁНЖИ ИХ СУРГУУЛЬ

1948 онд байгуулагдсан Мёнжи их сургууль нь БНСУ-ын онцлох тэргүүний их сургууль ба баклавр, магистер, доктор болон Солонгос хэлний бэлтгэлд элсэлт авдаг. Мёнжи их сургууль нь байгуулагдсанаасаа хойш 130,000 гариу оюутан бэлтгэсэн Солонгос улсдаа нэр хүнд бүхий сургууль юм. Мөн оюутнууддаа олон төрлийн олон улсын хөтөлбөрт хамрагдах, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших орчинг бүрдүүлэн өгсөн бөгөөд шилдэг эрдэмтэн багш нарын баг ажиллаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна.

КЭМПУС БОЛОН МЭРГЭЖИЛ

Хүмүүнлэгийн кэмпус (Сөүл)

Хүмүүнлэгийн кэмпус нь Сөүл хотын улс төр, эдийн засаг соёлын төв цэг болох Хөх ордон, Ёиду, Хотын захиргаа болон их дээд сургуулиуд төвлөрсөн Шинчун, Аялал жуулчлалын төв Хундэ, Мёндунтай зэргэлдээ байрладаг. Хүмүүнлэгийн кэмпус нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн удирдлагын сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Ерөнхий эрдэм суурь боловсролын сургууль, Мэдээлэл харилцаа холбооны сургууль зэрэг нийт 7-н салбар сургуулийн 27-н тэнхим, солонгос хэлний бэлтгэл тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Байгал кэмпус (Юн-Ин)

Сөүл хотоос 1 цагийн зайд орших Байгал кэмпус нь байгалийн үзэсгэлэнт газартай Юн-Ин хотод байрладаг. Юн-Ин хотын захиргаа, Солонгос үндэсний уламжлалт тосгон Эвэрланд парктай ойрхон байрладаг. Байгал кэмпуст байгалийн шинжлэх ухааны салбар болох Байгалийн шинжлэх ухааны сургууль, Инженерийн сургууль, Урлаг биеийн тамирын сургууль, Архитектурын сургууль, Ерөнхий эрдэм суурь боловсролын сургууль зэрэг нийт 5-н салбар сургуулийн 32 тэнхим болон солонгос хэлний бэлтгэл тус тус үйл ажиллагаа явуулж байна.

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
Хэлний бэлтгэл:

Сөүл кэмпус: 1,400,000 w /1семистер/ Юн-Ин кэмпус: 1,200,000w /1семистер/
Дотуур байр: 250,000w – 300,000 w /1 сар/

Бакалавр: 2,700,000w – 5,200,000 w /1 семистер/
Магистер, докторын хөтөлбөр: 4,500,000w – 5,930,000w

ТЭТГЭЛЭГ
Бакалавр: 30%-100%
Магистер: 50%-100%
Доктор: 50%-100%

ДАВУУ ТАЛ
– ЭСЯ-наас “Магадлан итгэмжлэгдсэн” буюу 2020 оны шинэчилсэн журмаар шилдэг 39-н сургууийн тоонд багтсан. Батлан даагч болон банкны баталгаа шаардахгүй – Тэтгэлэгийн тогтолцоо хамгийн өндөр
– Сөүл хотод байрлах ба тус хот нь эдийн засаг, улс төр соёлын их төв
– Олон нийтийн тээвэр хөгжсөн
– Төлбөр хагас жилээр төлөх боломжтой

БАКАЛАВРЫН АНГИД СУРАЛЦАХ ХУГАЦААНДАА УЛИРАЛ БҮР 1,500,000 – 2,000,000 воны степенд авах боломжтой.

САНАЛ БОЛГОЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД
Хүмүүнлэгийн кэмпусийн мэргэжил

Хүмүүнлэгийн сургууль: – Солонгос хэл, уран зохиол судлал, Хятад хэл уран зохиол судлал, Англи хэл уран зохиол судлал, Япон хэл уран зохиол судлал, Солонгосын түүх, Номын сан, Мэдээллийн шинжлэх ухаан, Араб бүс нутаг судлал, Урлаг түүх судлал, Философи, Зохион бичлэгийн анги

Нийгмийн шинжлэх ухааны сургууль: – Засаг захиргаа, Эдийн засаг, Улс төр, Дипломат харилцаа, Дижитал медиа, Хүүхдийн боловсрол, Өсвөр насныхны боловсрол судлал

Бизнесийн удирдлагын сургууль: – Бизнесийн удирдлага, Бизнесийн мэдээлэл, Олон улсын худалдаа

Хууль зүйн сургууль: – Эрх зүй

Мэдээлэл технологийн нэгдсэн сургууль: – Дижитал контент дизайн, Програм хангамж

Ерөнхий эрдэм боловсролын сургууль: – Нийгмийн халамж, Үл хөдлөх хөрөнгө, Хууль зүйн удирдлага, Сэтгэл зүйн эмчилгээ

Байгал кэмпусийн мэргэжил

Олон улс судлалын факультет: – Бизнесийн удирдлага

Байгалийн шинжлэх ухааны сургууль: – Математик, Физик, Хими, Хүнсний технологи, Биологийн шинжлэх ухаан мэдээллийн анги

Инженерийн сургууль: – Цахилгааны инженер, Электроникийн инженер, Мэдээлэл харилцаа холбооны инженер, Химийн инженер, Шинэ элемент судлал, Байгал орчны инженер, Тээврийн инженер, Тоног төхөөрөмжийн инженер, Аж үйлдвэрийн удирдлагын инженер, Компьютерийн инженер

Урлаг, биеийн тамирын сургууль: – Дизайн/ график, үйлдвэрлэл, дүрс бичлэг, хувцас загварын дизайн/ Биеийн тамир/ биеийн тамир, нийгмийн биеийн тамир, дасгалжуулагч, шатар, Хөгжим/төгөлдөр хуур, дуулаач, хөгжмийн зохиолч/ Кино, Мюзикал

Архитектурын сургууль: – Архитектур /5жил/, Орон зайн дизайн /5жил/