Exo хамтлагийн гишүүн Chanyeol өнөөдөр цэрэгт татагдлаа

Exo хамтлагийн гишүүн Chanyeol өнөөдөр цэргийн албанд татагдаж байна. Тэрээр коронавирусийн тархалттай холбоотойгоор чимээгүйхэн цэргийн албанд явахыг хүссэн гэдгийг түүний харьяа байгууллага болох SM энтертайнментаас мэдээлсэн байна. Тиймээс түүний явах цаг болон хаяг зэргийг мэдээллээгүй байна. Харин тэрээр өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Сайн яваад ирье. Санаа зоволтгүй, сайн сууж байгаарай” хэмээн фенүүддээ мэдэгджээ.

Chanyeol нь 1992 оны 11 дүгээр сарын 17нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. 2012 оноос эхлсэн Exo хамтлагийн дуучин, репперийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн тэрээр дуулахаас гадна жүжиглэх авьяастай гэдгээ фенүүддээ харуулаад амжсан төдийгүй хэд хэдэн Drama-нд тоглосон гэдгийг мэдэх байх.