BTS хамтлаг Ази хүмүүсийг ялгаврлан гадуурхалтын эсрэг ‘StopAsianHate’ хөдөлгөөнд нэгдлээ

Сүүлийн үед Ази хүмүүсийг ялгаврлан гадуурхаж халдах тохиолдолууд Европ тивд ихээхэн газар авах болсон. Үүнийг энгийн ард иргэдээс эхлэн дэлхийн олон алдартнууд эсэргүүцсээр байгаа юм. Үүний нэг жишээ нь БНСУ-ын алдарт BTS хамтлагын гишүүд өнөөдөр  твиттэрээр дамжуулан “topAAPIHate, #StopAsianHate” зэрэг хаштаг ашиглан Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхалтыг эсрэг байгаагаа өнөөдөр үдээс өмнө  албан ёсоор илэрхийллээ.

BTS хамтлагийн гишүүд “Хайртай гэр бүлээсээ хагацсан хүмүүсийн өмнөөс харамсаж тэдний өмнөөс уйтгар гуниг, дургүйцлийг чин сэтгэлээсээ мэдэрч байна. Түүнчлэн Ази хүмүүс зүгээр гудамжинд алхаж явахдаа хараалын үг сонсож, гадаад төрхөөрөө ялгаварлан гадуурхагдаж, тэр ч байтугай яагаад англи хэлээр яриад байгаа юм бэ гэсэн үг хүртэл сонсож байна. Бид энэ ялгаврлан гадуурхалтын эсрэг байна. Бид хүчирхийллийн эсрэг байх болно” хэмээн мэдэгжээ.