Яаралтай түргэн тусламж хэрэгтэй болсон үед яах вэ?

Яаралтай тусламж шаардлагатай үед та 119 дугаарт залгаарай. Утас залгагдсан бол таны байршлыг автоматаар илрүүлэх болно. 119 аврах багийнхан таны хэрэгцээг шуурхай гүйцэтгэн, ойрын эмнэлэгт түргэний машинаар хүргэх болно. 119 бол үнэгүй үйлчилгээ. 

Гадаад хүн 119 залгавал оператор Солонгосын Үндэсний Аялал жуулчлалын байгууллагын орчуулагчтай холбогдоно. Гурвалсан дуудлагын тусламжтайгаар гадаад хүнд хэрэгтэй тусламжийг шуурхай хүргэдэг байна. Гар утсаар залгаж байгаа бол бүсийн код хийхгүйгээр 119 залгана. Нийтийн утаснаас залгах бол улаан яаралтай тусламжийн товчлуурыг дараад 119 дугаарт залгаарай. Нийтийн утаснаас залгахад мөн байршил автоматаар илрүүлэх болно. Мөн дараах цахим хуудсанд зочлон www.119.go.kr 24 цагийн алинд ч тусламжийн үйлчилгээний мэдүүлэг Англи, Солонгос хэл дээр бөглөн түргэн тусламж дуудаж болно. Мөн 119 дугаарт мессэж илгээх, 1544-9119 дугаарт факс явуулж түргэн тусламж дуудаж болно.