Хэрхэн, яаж нүүх вэ гэж санаа зовж байна уу?

Солонгост байгаа манай иргэдэд нүүнэ гэдэг томоохон асуудал болдог. Тэгвэл Солонгост нүүдэл суудал хийхэд туслах хэд хэдэн төрлийн нүүлгэлтийн үйлчилгээ бий. Эдгээр үйлчилгээ нь танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээрт дуудлагын бүхээгт үйлчилгээ: Ганц бие эд хогшил багатай хүнд бүхээгтэй автомашин дуудах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нүүхэд илүү тохиромжтой арга.

Хоёрдугаарт Стандарт нүүлгэх үйлчилгээ:  Энэ үйлчилгээ нь хамгийн хямд, ачаа бараа багатай, ганц бие хүмүүст хамгийн сайн тохирдог. Автомашин ашиглах захиалга өгөхдөө та ачаа барааг зөөх ажилчин хэрэгтэй үгүйг мэдэгдэнэ. Ачаа бараагаа өөрөө баглаж, мөн задладаг ч хамгийн эдийн засгийн хэмнэлттэй сонголт.

Гуравдугаарт нүүлгэлтийн цогц үйлчилгээ: Нүүлгэлтийн цогц үйлчилгээний албанаас нүүлгэх хүмүүсийг илгээдэг бөгөөд тэд баглаж боохоос эхлээд нүүлгэх, шинэ сууцанд оруулж, бүх тээшийг задлах зэрэг бүх ажлыг хийнэ. Та зөвхөн эдлэл хэрэгслээ янзалахад болно.  Цэвэрлэх болон бусад нэмэлт үйлчилгээ нь нүүж суух үйл ажиллагааг илүү хялбар болгох боловч нэмэлт хөлс төлнө.

Танд цаашид илүү тусламж хэрэгтэй бол Сөүл Глобал төвийн ажилчид туслахад хэзээд бэлэн байдаг. Сөүлийн хэвлэлийн төвийн гуравдугаар давхарт байрлах Глобал төв нь Сөүл хотын аль ч хэсэгт хүрч тусламж үзүүлдэг. Тэдний оффисоор орж, 02-2075-4180 дугаарт залгаж мөн http://global.seoul.go.kr  цахим хуудсанд хандаж болно.