Тавдугаар сард БНСУ-руу 10 удаагийн нислэг үйлдэнэ

Засгийн газраас 5 сарын 1-нээс агаарын хилийн боомтыг нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөн.

Үүнтэй холбогдуулан хилийн чанд дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг 5 сараас хэвийн горимд шилжүүлэхээр болсон билээ.

УОК-ын өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжинд нийцүүлэн 5 дугаар сард гүйцэтгэх олон улсын нийслэгийн хуваарийг Иргэний Нисэхийн ерөнхий газраас танилцууллаа.

Нислэгийн хувиараас харахад тавдугаар сард БНСУ-руу 10 удаагийн нислэг үйлдэнэ. Үүнээс МИАТ компани зургаан удаагийн нислэг үйлдэх бол Korean air, Asian airline болон Air Busan үлдсэн дөрвөн нислэгийг үйлдэх юм. Тиймээс билет захиалахаар бол тухайн нислэгийн компанидаа хандах юм байна.