Солонгост амьдралын өртөг ямар байдаг вэ?

Та Солонгос улсын талаар хэр их мэдэх вэ? Бид киног нь үзэж, дууг нь сонсдог болохоос нарийн сайн мэддэггүй шүү дээ. Ядаж л тус улсад улаан балаар хүнд юм бичиж өгөхөөс татгалзах, 4-ийн тооноос хол байх ёстой, энэ нь үхлийг бэлэгддэг гэх зэрэг энгийн зүйлсийг мэддэг байх хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ тус улсын амьдралын өртөг, өдөр тутмын амьдралын онцлог зэргийг хүргэхээр бэлтгэлээ.

Өмнөд Солонгост амьдрах дундаж өртөгийг ерөнхийдөө боломжийн буюу их ч биш, бага ч биш гэж үздэг. Энэ нь Лаос, Хятад зэрэг Азийн зарим орны амьдралын өртөгтэй  адил хямд биш боловч Япон, Сингапур шиг үнэтэй биш. Сөүл буюу нийслэл хотод амьдралын өртөг бусад хот, тосгоныг бодвол харьцангуй өндөр байдаг.

Бусад улстай адил Солонгост амьдрах байраа түрээслэхэд та ихэнх мөнгөө зарцуулна. Сарын цалингийн 30-40 хувь нь байрны түрээсэнд явдаг. Түр оршин суугч хүмүүсээс гадна Солонгос хүмүүс хүртэл түрээсийн байранд мөнгө төлж амьдардаг бөгөөд байр худалдаж авна гэдэг тэдний хувьд тэнгэрээс од шүүрэхтэй ижил. Эгэл жирийн амьдралтай хүмүүс орон сууц худалдаж авах хэмжээний мөнгө хурааж хуримтлуулах боломжгүй тийм өндөр үнэтэй гэсэн үг.

Дөрөв гишүүнтэй гэр бүлийн сарын зардал (байрны түрээсийг оруулаад)

*Сөүл 6,867,700 вон

*Инчён 5,350,000 вон

*Чэжү арал 6,176,800 вон

*Пусан 5,066,700 вон

Ганц бие хүний сарын сардал (байрны түрээсийг оруулаад)

*Сөүл 2,080,600 вон

*Инчён 1,725,000 вон

*Чежү арал 1,700,500 вон

*Пусан 1,490,700 вон

Тэгвэл томоохон хотуудад байрны түрээс ямар үнэ өртөгтэй байдаг вэ?

Гурван өрөө байрны сарын түрээс

*Сөүл 2,320,605 вон

*Инчён 1,350,000 вон

*Чэжү арал 3.176.800 вон

*Пусан 1.066.700 вон

Нэг өрөө байрны сарын түрээс

*Сөүл 838,800 вон

*Инчён 525,000 вон

*Чежү арал 700,000 вон

Пусан 490,700 вон мөн байрны байршил, төв замтайгаа ойр хол зэргээс хамаарч үнэ нь өөрчлөгдөнө. 

Гадуур хооллох

Хоёр хүн хямд ресторанд оройн хоол идэхэд дунджаар 31700 вон болно. Дажгүй гэж хэлж болохуйц ресторанд оройн хоол идэхэд 56,000 вон орчим болно. Үдийн хоолны үнэ нь 6-9000 вон хооронд хэлбэлздэг.

Эрүүл мэндийн төлбөр

Өмнөд Солонгос нь нийгмийн эрүүл мэндийн маш сайн тогтолцоотой. Хүн бүр эрүүл мэндийн даатгал төлөх ёстой. Таны сар бүр төлөх хэмжээ нь авч байгаа нийт цалингаас хамаарна. Дунджаар сар бүр цалингийнхаа 30 орчим хувийг Үндэсний эрүүл мэндийн даатгал (NHI) -т өгөх ёстой бөгөөд үүний хариуд даатгалаас таны эмчилгээний зардлын 50-80% -ийг төлнө.

Тээврийн хэрэгслийн өртөг

Хэрэв та өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа бол нэг литр бензин ойролцоогоор 1460 вон.

Нийтийн тээврийн хувьд БНСУ-ын хотуудын хооронд нэг талдаа 17,860–60,000 вон төлж аялах боломжтой. Хот доторх метро нь ойролцоогоор 2300 вон гэдэг.