Солонгосчууд дотны хүмүүстээ баяр ёслолоор ямар бэлэг өгдөг вэ?

Солонгосчууд хүнд бэлэг өгөхдөө маш хүндэтгэлтэй ханддаг. Ямар хүнд, ямар бэлэг өгөх гээд бүхэл бүтэн соёл байдаг. Өнөөдөр та бүхэндээ эдгээр соёлын багахан хэсгийг ч болов танилцуулахаар бэлтгэлээ. Эхлээд хамтдаа ямар баяруудаар нэг нэгэндээ бэлэг өгдөг болох талаар мэдэж авцгаая.

1 эсвэл 2-р сар: Цагаан сарын баяр

Солонгосын хамгийн том баяруудын нэг тул дотны хүмүүстээ зайлшгүй бэлэг өгч, хайр хүндэтгэлээ илэрхийлдэг.

Энэ үеэр солонгосчууд эмээ өвөө эсвэл эцэг эх дээрээ очиж, алчуур гэх мэт жижиг бэлэг солилцоно. Харин компаниуд ажилчиддаа хайрцаг мах, савлаж бэлтгэсэн хүнс зэргийг бэлэг болгож өгдөг. Харин хүүхдүүдэд мөнгө өгөх бол, шинээр гэрлэсэн хосууд хоёр талын эцэг эхдээ улаан хүн орхоодой гэхчлэн илүү том бэлэг өгөх ёстой.

2-р сарын 14: Гэгээн Валентины өдөр

Солонгосын Гэгээн Валентины өдөр бусад орнуудаас арай өөр. Энэ өдөр эмэгтэйчүүд таалагддаг залуу, найз залуу эсвэл нөхөртөө шоколад бэлэглэдэг.

2-р сарын 14: Цагаан өдөр

Цагаан өдөр эрчүүд таалагддаг эмэгтэй, найз бүсгүй эсвэл эхнэртээ амттан, шоколад зэргийг өгдөг уламжлалтай.

5-р сар: 5-р сарын Хүүхдийн баяр, 5-р сарын 8-ны Эцэг эхчүүдийн өдөр, 5-р сарын 15-ны Багш нарын өдөр

Таван сарын Солонгост гэр бүлийн сар гэж нэрлэдэг.

Хүүхдийн баяраар хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом бэлэглэхээс гадна бүтэн өдрийг аав ээжтэйгээ хамт хөгжилдөж, гадуур зугаалж өнгөрүүлнэ. Ээжүүдийн өдөр, аавуудын өдөр гэж Солонгост тусдаа байдаггүй. Харин хамтатгаад Эцэг эхчүүдийн өдөр гэж тэмдэглэдэг байна. Бага насны хүүхдүүд аав ээждээ гараар бичсэн захиа өгөх бол, томчууд нь бэлэн мөнгө, мах зэргийг өгөхөөс гадна массажны сандал гэх мэт үнэтэй зүйлс бэлэглэх нь бий.

9 эсвэл 10-р сар: Чусэок

Цагаан сарын араас ордог Солонгосын том баяр. Нэг ёсондоо ургацын баяр юм. Цагаан сараар өгсөнтэй ижил бэлгийг нэг нэгэндээ өгдөг.

11-р сарын 11: Пеперо өдөр

Солонгос дахь Лоттегийн маркетингийн томоохон амжилт юм. Хүмүүс 11-р сарын 11-нд Пеперо солилцож, баяраа тэмдэглэдэг.

11-р сарын 18: Сурагчдын өдөр

Солонгос сурагчдын хувьд хамгийн чухал өдөр. Энэ өдөр тэд коллежийн элсэлтийн шалгалтаа өгдөг. Хүүхдүүдийг шалгалтаа сайн өгөөрэй гэж тархины үйл ажиллагаа сайжруулах хар шоколад, амттан зэргийг бэлэглэдэг төдийгүй шалгалтаа дуусгасаны дараа үхрийн махаар дайлдаг.

12 сарын 25: Зул сарын баяр

Зул сарын баяраар эрчүүдэд арьсан хэтэвч, бээлий гэх мэт брэндийн эд зүйлс бэлэглэх бол, эмэгтэйчүүдэд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл авч өгдөг байна.

Солонгосчууд ямар бэлэг авах дуртай вэ?

  1. Бэлэн мөнгө
  2. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн
  3. Сайн чанарын архи
  4. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн
  5. Кофе болон амттан
  6. Савласан мах, багц хүнс

Эдгээрээс гадна хүмүүс нэг нэгэндээ аппликейшн ашиглаж, купон, эрхийн бичиг зэргийг өгдөг байна. Хол байгаа, уулзах боломжгүй хүмүүстээ ижил бэлгийг онлайнаар илгээдэг аж.