Солонгост очвол заавал орж үзэх хэрэгтэй ресторанууд

Өнөөдөр та бүхэндээ Өмнөд Солонгост очсон хүн бүрийн заавал орж үзэх ёстой хэмээгддэг ресторануудыг танилцуулж байна. Эдгээр нь уулын оргилоос өндөрт байдаг гэдгээрээ алдартай бөгөөд дээврээс дэлхийг тольдож, таатай мэдрэмж авах боломж олгодог аж.

“Bicena” – 81 давхарт байрладаг, Мишелины одтой Солонгос ресторан

Сөүлийн хамгийн өндөр тэнгэр баганадсан Lotte World Tower-т байрладаг “Bicena” нь 81 давхарт, газраас ойролцоогоор 360 м өндөрт орших аж. Энэхүү уламжлалт солонгос хоолны рестораны гайхалтай үзэмж, амттай хоол, өндөр чанар бүхий үйлчилгээ нь хоорондоо төгс зохицно.

Мэдээж хоолны үнэ нь харьцангуй өндөр байх бөгөөд үдийн хоолны цэс нь 70,000 вон, оройн хоолны нь 150,000 воноос эхэлнэ.

“Mmm Records” – Woosadan-ro уулан дээрх хөгжмийн кафе

Энэ жагсаалтад багтсан хамгийн хямд хоолны газар болох Mmm Records нь Itaewon дүүргийн хамгийн өндөр цэг дээр байрладаг. Сонирхолтой дотоод засал чимэглэл, залуусыг чөлөөтэй байх боломжийг олгох тус кафе нь өндөр зэрэглэлийн ресторануудын хувьд шинэчлэл болсон юм.

Хан мөрөн ба N Сөүлийн цамхагийг хамгийн тодоор, үзэсгэлэнтэй байдлаар харах боломжтой. Хоолны цэсний хувьд тийм ч өргөн сонголттой биш боловч Ази, Барууны хоолны аль алиныг нь санал болгодог.

Бяслагтай бургер, хачиртайгаа нийлээд 7000 воноос хэтрэхгүй.

“PP Сөүл” – Үлгэрийн мэт үзэмжтэй ресторан

Йонсандын захын нам гүм газарт байрладаг PP Сөүл нь танд зуны үдэш, амар тайвныг мэдрэх боломжийг олгоно. Гоёмсог гэрлүүд унжиж, энд тэнд ногоон байгууламж хүрээлэх төдийгүй модон овоохойнууд сэтгэгдэл төрүүлнэ.

100 Foodtruck – Уулын энгэрт байрлах хямд үнэтэй бургер баар

Энэхүү сонирхолтой газар нь хотын захын амьдрал, солонгосын хуучин байшингууд, хотын өнгө үзэмжийг тухлан сууж, ажиглахад хүргэнэ.

Эдний нэрийн бургер нь амттай гэдгээрээ алдартай бөгөөд үнийн тухайд 10,000 вон орчим.

“Le Style Restaurant & Bar”

Le Style Restaurant & Bar-ийн дээвэр дээрх орчин үнэхээр үзэсгэлэнтэй. Тав тухыг энд л мэдэрч чадна. Солонгосын нэрийн хуудас болсон N Seoul цамхаг, Myeongdong худалдааны төвийг ч эндээс тольдон сууж, сонирхож хараарай.

Энэхүү ресторан нь паста, рисотто, гурилан бүтээгдэхүүн зэрэг барууны буфет хоолны сонголтыг санал болгодог. Мөн медалион стейк, шарсан мах, шарсан сам хорхойг энд идэж болно.