Сайн дурын ажил яагаад чухал гэж?

Оюутан, залуучуудад тухайн орны соёл, хэлээ илүү сайжруулах, бусад орны залуучуудтай нөхөрлөх бас нэгэн боломж бол яах аргагүй сайн дурын ажил юм. Сүүлийн үед хичээлээс гадуур сайн дурын ажилд идэвхтэй оролцох нь тухайн хүнийг тодорхойлох бас нэгэн илэрхийлэл болсон гэж хэлж болно. Тиймээс хичээл номоо хийгээд завгүй байгаа хэдий ч хувийн зохион байгуулалтаа илүү сайжруулж сайн дурын ажилд оролцох зав гаргаарай гэж зөвлөх байна.

БНСУ-д очоод тухайн нийгмийг ойлгож, дурлах хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан арга бол сайн дурын ажил хийх юм. Гарал, үндэсээр ялгахгүйгээр бие биенээ ойлголцсноор жинхэнэ харилцааг бий болгож болно. Тиймээс та бүхэнд сайн дурын ажил зохион байгуулдаг байгууллагаас танилцуулья.

Сөүл глобал төвд Солонгосын болон Гадаадын сайн дурын ажилчдыг ажилд авдаг. /http://global.seoul.go.kr/index.do/ Энэ байгууллага олон янзын үйл ажиллагаа явуулдаг ба Солонгосын болон гадаадын иргэдийн дундах соёлын ялгааг ойлгуулах, сонирхлыг нэмэгдүүлэх  зорилгоор сайн дурын үйл ажиллагаа, соёлын солилцооны хөтөлбөрийг явуулдаг байна. Энэ байгууллагаар дамжуулан олон залуучууд Солонгосын нийгэмд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлдэг байна. Мөн Глобал Виллаж Төв ба түүний төлөөлөгчид хүүхдийн төв, асрамжийн газруудаар явж тусламж үзүүлдэг. Үүнээс гадна оролцож болох Солонгосын аж ахуйг сайжруулах холбоо (http://www.animals.or.kr), Сөүл хотын сайн үйлсийн төв (http://volunteer.seoul.kr) зэрэг олон байгууллагууд байдаг юм. Эдгээр байгууллагын сайтаар дамжуулан холбогдож сайн дурын ажилд хувь нэмэрээ оруулах боломжтой.