Монголдоо вакцин хийлгэвэл БНСУ-д очоод тусгаарлагдах уу?

Манай залуучууд сүүлийн үед коронавирусийн эсрэг вакцин тариулсан тохиолдолд БНСУ-д тусгаарлагдахгүй байж болох эсэх талаар олон асуулт ирж байна. Тиймээс бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Манай улсад одоогоор вакцинжуулалт идэвхтэй хийгдэж ирэх сараас зарим улс орнуудтай хилээ нээх боломжийг судалж байгаа билээ. Тэгвэл одоогоор БНСУ-д суралцах болон бусад зорилгоор зорчиж байгаа иргэд Солонгос улсад очвол 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Хэрвээ Монголд вакцин хийсэн тохиолдолд БНСУ-д тусгаарлагдахгүй ээ гэсэн албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна. Тиймээс одоогоор вакцин хийсэн хийлгээгүй тус улсад очвол заавал 14 хоног тусгаарлагдана. Мөн ямар төрлийн вакцин хийлгэсэн хүн туслаардагдахгүй байх зэрэг нарийн мэдээлэл байхгүй байна.

БНСУ-ын хувьд Корона вирусын эсрэг вакцин хийлгэсэн мэдээллийг агуулсан “Вакцины паспорт” дотооддоо хэрэгжүүлэхээр болсоноо мэдэгдсэн. Засгийн газраас энэ оны эхээр вакцинтэй хамраалтай бэлтгэл ажлыг эхэлж, гар утаснаасаа хялбар аргаар вакцинд хамрагдсан тухай мэдээллийг гэрчлэх системийг хэрэгжүүлсэн. Гэвч өөр улс оронд зорчихдоо вакцинд хамрагдсанаа нотлох шаардлагатай бөгөөд энэхүү утасны апплекэйшнд хувийн мэдээлэл огт суугдаагүй тул энэ сард багтаан хувийн мэдээлэлтэй албан ёсны апплекэйшн буюу цахим вакцины паспорт хэрэгжүүлэх болно гэжээ. Уг паспортны хамгийн гол зорилго нь Корона вирусын эсрэг вакцинд хамрагдсанаа нотлох юм. Энэхүү Корона вирусны Вакцины паспорт хэрэгжиж эхэлвэл цаашид гадаад дотоодын аялал жуулчлал дахин өргөжин тэлэх бөгөөд Солонгос улсын хувьд одоогийн нөхцөл байдалд үндэслэн үзвэл ирэх 11 сараас чөлөөтэй гадагшаа аялах боломжтой болох магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ.

Харин манай улсын хувьд вакцин хийлгэсэн иргэдэд олон улсын стандартад нийцсэн паспорт бэлтгэж, олгох асуудлыг судалж байгаа бөгөөд одоогоор зөвхөн вакцин хийлгэсэн нь баталагааны бичиг олгож байгаа юм. Хэрвээ вакцины пасспорттай болсон тохиолдолд хилээ харилцан нээсэн улс орнуудад чөлөөтэй зорчих боломжтой болох юм.