Метро, Автобус, Такси зэрэгт эд зүйлээ гээвэл хэрхэн олж авах вэ?

Манайд хаясан гээсэн зүйлээ эргэж олоход хүндрэлтэй байдаг бол БНСУ-д хаясан гээсэн зүйлээ олоход тийм ч хэцүү биш. Жишээ нь Сөүлийн метроны чиглэл бүр өөрийн гээсэн, олсон эд зүйлсийн төвийг ажиллуулдаг. Гээсэн эд зүйлс хамгийн эцсийн буудалд цугларан хадгалагдах бөгөөд харгалзах гээсэн эд зүйлсийн төв рүү зөөгддөг. Хэрэв та метронд эд зүйлсээ метронд гээгдүүлсэн бол сандрах хэрэггүй. Метроны ажилтанд хандан гээсэн метроны дугаараа хэлээрэй.

Харин автобусанд гээсэн бол автобусны дугаар, зорчсон цаг, буусан цагийн аль нэгийг мэдэж байвал олдох боломжтой. Seoul Global Center төв танд автобусны компанийг олоход туслана.

Таксинд гээсэн бол хувийн болон энгийн такси гэж ангилагддаг бөгөөд гээсэн олсон эд зүйлсийн төв тус тусдаа байдаг. http://www.spta.or.kr хандан хувийн таксинд мартсан зүйлээ, Seoul Taxi sociation http://www.stj.or.kr  энд хандан энгийн таксинд мартсан эд зүйлсээ сураглаарай