Магадлан итгэмжлэгдсэн, нэр хүнд бүхий Мёнжи их сургуулийн намрын бакалаврын элсэлт эхэллээ

Мёнжи их сургууль нь Сөүл болон Юнинд байршилтай 2 томоохон кампустай төдийгүй Сөүлд байрлах салбар нь хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, бизнесийн удирдлага, хууль, мэдээлэл технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг бол Юнинд байрлах салбар нь байгалийн шинжлэх ухаан, урлаг, барилга, мэдээллийн технологийн сургууль зэргээр мэргэшүүлэн боловсон хүчнийг бэлтгэж байна.

1948 онд байгуулагдсан Солонгос улсдаа нэр хүнд бүхий сургууль юм. Тус сургууль оюутнууддаа олон төрлийн олон улсын хөтөлбөрт хамрагдах, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших орчинг бүрдүүлэн өгсөн бөгөөд шилдэг эрдэмтэн багш нарын баг ажиллаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна.