АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

Монгол Улсын албан ёсны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд Гадаад харилцааны яамны Консулын газар эдгээр баримт бичигт баталгаажуулал хийж, Апостиль гэрчилгээ олгодог.

Апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн дахин баталгаажуулалт шаардахгүйгээр тухайн баримт бичиг Апостиль конвенцийн гишүүн 112 улсад хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Апостиль гэрчилгээний хураамж нийт 22,500₮ (доорх дансанд төлнө)

Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20,000₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯ

Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2,500₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯ

Апостиль гэрчилгээг зөвшөөрдөггүй улсад хэрэглэх бичиг баримтад Консулын газар консулын баталгаа хийнэ.

Ахлах сургуулиа төгссөн адестатаар апостиль гэрчилгээ авах заавар:

  1. Адестатаа (Улаанбаатар хотод төгссөн бол) : Төгссөн сургуулийн харъяа дүүргийн боловсролын хэлтэс дээр авч очин төгссөн нь үнэн болохыг нотолсон тодорхойлолт авах. (Хөдөө орон нутагт төгссөн бол ) : Тухайн аймгийнхаа боловсрол соёл урлагийн газраас төгссөн нь үнэн болохыг нотолсон тодорхойлолт авах
  2. Адестат болон тодорхойлолтоо тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулах
  3. Монгол улсын нотариатаар баталгаажуулах (нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь гаргацтай, засваргүй, гарын үсэг тамга тэмдэг нь тод харагдахуйц байна)
  4. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материалыг илүү нэг хувь хувилан маягтад хавсарган авчрах шаардлагатайг анхаарна уу.
  5. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн маягтыг бөглөсөн байна.
  6. Апостиль гэрчилгээний хураамжийг төлсөн баримтыг хавсаргана.

Их дээд сургууль төгссөн дипломоор апостиль гэрчилгээ авах заавар:

  1. Дипломоо төгссөн сургууль дээрээ авч очин төгссөн нь үнэн болохыг нотолсон тодорхойлолт авах
  2. Диплом болон тодорхойлолтоо тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулах
  3. Монгол улсын нотариатаар баталгаажуулах (нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь гаргацтай, засваргүй, гарын үсэг тамга тэмдэг нь тод харагдахуйц байна)
  4. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материалыг илүү нэг хувь хувилан маягтад хавсарган авчрах шаардлагатайг анхаарна уу.
  5. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн маягтыг бөглөсөн байна.
  6. Апостиль гэрчилгээний хураамжийг төлсөн баримтыг хавсаргана.

Материал хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагт  хүлээн авна.

https://consul.mn/file/Apostillemayagt2019.docx Маягт татах