+976 80192121

setsoyu.korean@gmail.com

Peace tower, 1406 тоот

Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

Да - Бaa: 10:00 - 19:00

Бям: 12:00 - 16:00

Тэтгэлэг авах

Тэтгэлэг авах боломжоор хангаж, мэдээлэл өгөх, зөвлөмж өгч хэлний бэлтгэлд сургадаг. Хэлний бэлтгэл нь зайнаас суралцах боломжтой.

Ажлын байр

Ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулагддаг бөгөөд Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой

Сургуулиуд

Манайх Солонгос улсын нэр хүнд бүхий 7-н сургуультай хамтран ажиллаж, Монгол улсад албан ёсоор төлөөлдөг.

"Хүчирхэг ирээдүй" хөтөлбөр.

Гадаад улсад дээд боловсрол эзэмшихийн тулд тухайн орны хэлийг сурсан байх шаардлагтай байдаг бөгөөд манай байгууллага нь ахлах ангийн сурагчид болон дээд сургуульд сурч байгаа оюутнууддаа хандаж хичээлийнхээ хажуугаар Солонгос хэл сурч үндсэн сургуулиа төгсөхдөө хэлний оноотой төгсөж 50-100 хувийн тэтгэлгээр магистер, бакалаврын ангид БНСУ-д сурах боломжийг олгосон.

  • Бидний тухай
  • Үйлчилгээ
  • Асуулт/Хариулт

Товч танилцуулга

Манай төв нь 2016 оноос хойш 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч БНСУ-д 300 гаруй Монгол оюутныг хэлний бэлтгэл Бакалавр, Магистр, Докторын түвшинд элсэн суралцуулж олон Монгол залуусын боловсролд, цаашлаад Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, Монгол, Солонгос орны хооронд боловсролын гүүр болж байгаа хамт олон юм.

SO education center-н хамтрагч сургуулиуд нь Сөүл болон Тэгү хотод байрладаг. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй, тохилог дотуур байртай, бүх салбарт эрдмийн зэрэг олгодог.

  • Боловсрол зуучлал
  • Солонгос хэлний бэлтгэл
  • Аялал жуулчлал
  • Баталгаат орчуулга
  • Хууль зүйн зөвөлгөө

Манайхаар дамжуулан

140+
Хэлний бэлтгэлд явсан
80
Их сургууль элссэн
2015
Мэдээлэл авсан
100+
Магистрын хөтөлбөрт

Үйл ажиллагаа

Сургуульд элсэх

Хэрхэн БНСУ-д сургууль элсэх тухай зөвлөгөө өгөх, мэдээлэл туслалцаа үзүүлэх.

Визний зөвлөгөө

Оюутны виз авахад шаардлагатай бүхий л мэдээллээр хангах

Баталгаат орчуулга

Баталгаат орчуулгын үйлчилгээ

Сургууль зуучлал

Манай байгууллагатай гэрээт сургуульд зуучлах.

Солонгост суралцмаар байна.

Солонгост суралцах бол үндсэндээ солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшнээс дээш (инженерийн болон урлаг спортын салбар нь 2-р түвшин) тэнцсэн байх хэрэгтэй. Хаврын улирал нь (3 сарын элсэлт) ихэвчлэн 9 сар~11 сар, намрын улирал нь (9 сарын элсэлт) 5 сар~6 сард бүртгэлийн материал хүлээн авна. Бүрдүүлэх материал болон бүртгүүлэх хугацаа нь сургууль тус бүр өөр өөр байдаг учир суралцах хүсэлтэй сургуулийнхаа цахим хуудаснаас материал хүлээн авах сүүлийн хугацааг урьдчилан харж танилцах хэрэгтэй.

Солонгос хэл сурмаар байна.

Солонгост үндсэн сургуульд дэвшин суралцахын өмнө солонгос хэл сурах хэрэгтэй бол их дээд сургуулийн салбар хэлний бэлтгэлд солонгос хэл сурч болно. Хэлний бэлтгэл нь үндсэн болон богино хугацааны сургалт явуулдаг ба үндсэн сургалт нь 10 долоо хоногийн сургалт байдаг бөгөөд ерөнхийдөө хавар, зун, намар, өвлийн улирлаар хичээллэдэг бол богино хугацааны сургалт нь сургуулиасаа хамааран амралтын улирлаар 3 долоо хоногийн сургалт, 6 долоо хоногийн сургалт гэх мэтээр сургууль бүр сургалтын хөтөлбөр нь ялгаатай байдаг. Үндсэн сургалтын хувьд төлбөр нь 1 улирлын 1 сая 500 мянган вон~ 1 сая 800 мянган вон байдаг.

TOPIK шалгалтын хуваарь болон бүртгүүлэх аргын талаар хэлж өгөөч.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь жилд 6 удаа(1-р сар, 3-р сар, 4-р сар, 7-р сар, 10-р сар, 11-р сар)явагддаг бөгөөд нарийвчилсан хуваарийг жилийн эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас үзэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээний түвшин нь анхан шатны суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II (3~6 түвшин)гэж ангилах бөгөөд шалгалтын онооноос шалтгаалан шалгалт өгсөн түвшин нь шийдэгдэнэ.


Сoлонгос хэлний түвшин тогтоох шалгалтын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr) үзэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын төлөөлөгчийн утас: +82-2-3668-1331

Солонгосын их дээд сургууль руу шилжин суралцахыг хүсч байна.

Ерөнхийдөө шилжин суралцах бүртгэл нь шинэ элсэлтийн бүртгэлийн хуваарьтай ижил хугацаанд болно. Хүссэн сургуулиа хайсны дараагаар бүртгүүлэх журмын дагуу материалаа бэлдэхэд болно. Сургуулиа хайхдаа www.studyinkorea.go.kr → сургуулийн мэдээлэл→ сургууль хайх хэсгээс үзнэ.

Сургууль бүр шилжин орох шалгуур нь өөр байдаг ч ерөнхийдөө эцэг эх болон тухайн хүн өөрөө гадаад хүн байх ёстой ба солонгос болон гадаадад үндсэн ахлах сургууль төгсөөд 4 жилийн үндсэн сургалттай их дээд сургуульд 2 жилээс дээш хугацаанд суралцаад тухайн сургуульд 3-р курст шилжин орохоор зэхэж буй хүн, мөн гадаадад солонгосын бага, дунд, ахлах сургуультай дүйх үндсэн сургалттай сургуулийн сургалтыг дүүргэн 4 жилийн үндсэн сургалттай их дээд сургуульд 2 жилээс дээш хугацаагаар суралцаж тухайн сургуулийн 3-р курст шилжин суралцахаар зорьж буй гадаад иргэн (зөвхөн өөрөө гадаадын иргэн) шилжин суралцах нөхцөлд тохирно.

Сургалтын визний талаар хэлж өгөөч

Солонгост суралцахыг хүсэгчид элсэх зөвшөөрлөө аваад Солонгос явахад хэрэгтэй бичиг баримтаа бэлдсэний дараагаар өөрийн оронд байрлах Солонгосын Элчин Сайдын Яам юм уу консулын газраар дамжуулан суралцах виз авах хэрэгтэй. Ерөнхийдөө үндсэн сургалтанд суралцах гэж буй гадаад оюутан D-2 виз авах ёстой бол үндсэн бус сургалтанд (хэлний бэлтгэл, соёлын сургалт, аж үйлдвэрийн сургалт зэрэг) бүртгүүлэх гэж буй гадаад оюутан нь D-4 виз авах ёстой.

Мэдээ мэдээлэл